khovd.mn

Ховд аймаг эрт илрүүлгээрээ улсдаа тэргүүлж байна.

Ховд аймаг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгооны ажлын үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлж байна.  Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гарсны дагуу урьдчилан сэргийлэх, эрт […]

0
487
Ховд аймаг эрт илрүүлгээрээ улсдаа тэргүүлж байна.

Ховд аймаг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгооны ажлын үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлж байна. 

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гарсны дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог орон нутагт зохион байгуулан ажиллаж байна. 
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг нь эмгэг шинж тэмдэггүй, өөрийгөө эрүүл гэж тооцдог хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийснээр эрсдэлт хүчин зүйл болон өвчин, эмгэгийг илрүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ юм. 
Аймгийн хэмжээнд тус үзлэг оношилгоонд 2023 оны 11 сарын 06-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 38473 хүн хамрагдаж, хамрагдвал зохих хүн амын 42.5 хувийг хамруулж чаджээ. Цаашид иргэд та бүхэн эрт илрүүлэгтээ идэвхитэй хамрагдаж өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдлээс хамгаалаарай. 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл