2021.03.29-ны өдөр иргэн О-оос PCR шинжилгээ авахад эерэг гарч Ховд аймагт корона вирусын анхны тохиолдол бүртгэгдээд байсан. Тэгвэл 2021.03.29-өөс 2021.03.30-нд шилжих шөнийн 04:00 цаг орчимд дахин 2 иргэнээс корона вирус илэрч батлагдсан тоо 3 боллоо. Дээрх хоёр иргэн Ховд аймгийн иргэд юм байна. Тодруулбал: зах дээр бизнес эрхэлдэг гэв. Иймд иргэд та бүхэн ариутгал халдваргүйжүүлэлтийг сайн хийж, дархлаагаа дэмжиж, чийгтэй цэвэрлэгээг сайтар хийж, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөе.
2021.03.30






















Хариулт (0 )