Хөшөөт хөгжил сангийн дэмжлэгээр Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн иргэн Д.Гомбо сумандаа давсны үйлдвэрийг бий болгож эдийн засгийн эргэлтэнд оруулж чаджээ. Давсны үйлдвэр нээгдснээр сумын иргэд аймгийн төвийг зорих шаардлагагүй болж дэргэдээсээ давсаа худалдан авч хэрэглэх боломж бүрджээ. Зөвхөн сумын иргэдийг хангахаас гадна аймгийн төврүү давсаа нийлүүлж эдийн засгийн эргэлтэнд оруулж эхэлсэн байгаа юм. Ширхэгийн үнэ нь 1000 төгрөг, харин бөөний үнэ нь 700 төгрөг юм байна.






















Хариулт (0 )