khovd.mn

Ховдын уяачид “Аман худагт” бооцоот уралдаан зохион байгуулж болзошгүй байна.

Ховдын нэр бүхий уяачид энэ сарын 10-ны өдөр “Аман худагт” хурдан морьдын бооцоот уралдаан зохион байгуулна гэх мэдээлэл байна. Монгол улсын засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 57 дугаар тогтоолоор хурдан морьдын уралдаан,сунгаа, үсэргээ зохион байгуулахыг жил бүрийн 11 сарын 01-ээс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хориглосон байдаг. Гэтэл тогтоолын хэрэгжилт […]

0
819
Ховдын уяачид “Аман худагт” бооцоот уралдаан зохион байгуулж болзошгүй байна.

Ховдын нэр бүхий уяачид энэ сарын 10-ны өдөр “Аман худагт” хурдан морьдын бооцоот уралдаан зохион байгуулна гэх мэдээлэл байна.

Монгол улсын засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 57 дугаар тогтоолоор хурдан морьдын уралдаан,сунгаа, үсэргээ зохион байгуулахыг жил бүрийн 11 сарын 01-ээс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хориглосон байдаг.

Гэтэл тогтоолын хэрэгжилт ялангуяа Ховд аймагт хэрэгжихгүй байна.

Та бидний өмнө хууль дүрэм зөрчиж, бооцоот уралдаан, хориглосон тоглоом наадгай зохион байгуулж, хүүхдийн эрхийг зөрчсөөр байгаа уяачдад өнөөдөр хэн ч хариуцлага тооцож чадахгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм. 

Тогтоолын хэрэгжилт, хууль дүрмийг хэн ч байсан мөрдөж, хүн бүхэнд хууль эрх тэгш үйлчлэх ёстой.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид хуулийн хариуцлага хүлээлгэдэг  шиг, хориглосон тоглоом наадгайг зохион байгуулсан хэн ч хуулийн хариуцлага хүлээх ёстой билээ. 

Энэ сарын 10-ны өдөр Ховд аймгийн нэр бүхий уяачид “Аман худаг” гэх газар  бооцоот уралдаан зохион байгуулна гэсэн мэдээлэл байна.

Үүнийг Ховд аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хүүхэдтэй ажилладаг салбар байгууллагууд  анхааралдаа авч, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг авч ажиллана уу. Бид энэ асуудлыг эргэн мэдээлэх болно.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл