khovd.mn

Чимэдийн Хүрэлбаатар сайд бол хатуугийн хатуу зарчим барьдаг хүн.

Л.Оюун-Эрдэнэ: Морьтой Аравтын нэг Монгол улсын Эдийн засгийн хөгжлийн сайд, Шадар сайд Чимэдийн Хүрэлбаатар бол хатуугийн хатуу зарчим барьдаг хүн. Улсын төсвийн зарчим алдагдах болгонд Хүрэлбаатар сайд эсрэг зогсдог. Эдийн засгийн зарчим алдагдах болгонд Хүрэлбаатар сайд эсрэг зогсдог. Аливаа нэгэн төсөл буруу явах болбол Хүрэлбаатар сайд эсрэг зогсдог. Аливаа нэг зарчим алдагдах болгонд Хүрэлбаатар сайд […]

0
453
Чимэдийн Хүрэлбаатар сайд бол хатуугийн хатуу зарчим барьдаг хүн.

Л.Оюун-Эрдэнэ: Морьтой Аравтын нэг Монгол улсын Эдийн засгийн хөгжлийн сайд, Шадар сайд Чимэдийн Хүрэлбаатар бол хатуугийн хатуу зарчим барьдаг хүн.

Улсын төсвийн зарчим алдагдах болгонд Хүрэлбаатар сайд эсрэг зогсдог.

Эдийн засгийн зарчим алдагдах болгонд Хүрэлбаатар сайд эсрэг зогсдог.

Аливаа нэгэн төсөл буруу явах болбол Хүрэлбаатар сайд эсрэг зогсдог.

Аливаа нэг зарчим алдагдах болгонд Хүрэлбаатар сайд дуу хоолойгоо илэрхийлдэг хүн.

Тийм ч учраас эдийн засгийн нуралт болгоныг манай Хүрэлбаатар сайд зогсоож чадсан юм.

Сахилга алдсан төсвийн асуудал бүхнийг Хүрэлбаатар сайд цэгцэлж бас чадсан манай шилдэг эдийн засагчдын нэг.

Хүрэлбаатар сайд ийм хатуу зарчим барьдаг учраас олон дайсантай, олон хүнийг гомдоодог, бас олон хүнтэй зөрчилддөг хүн. Би ч бас тэгдэг.

Үүнийг би Ерөнхий сайдын хувьд батлан илэрхийлж байна.

Нүүрсний хулгайн энэ том асуудлыг илчилхэд надтай хамгийн ойрхон байж, хатуу ширүүн тэмцлийг өрнүүлсэн хүн бол яах аргагүй манай Шадар сайд Хүрэлбаатар юм. Унасан эдийн засгийг өсгөж, шавхагдсан вальютын нөөцийг 5 тэрбум ам.долларт хүргэж, хасах 4,7 хувьтай байсан эдийн засгийг өнөөдөр 7 хувьтай болгож, дэлхийд 2-т жагсааж байгаа хүн бол Хүрэлбаатар сайд юм.

Тийм учраас эдийн засгийг давсан, Хөгжлийн банкийг тонон дээрэмдсэн олон олон хүмүүс Хүрэлбаатар сайдаас айдаг юм. Тэд зарчмигүй дураараа дургидаг, дунд чөмгөөрөө жиргэдэг улс төрийг хүсч байгаа юм. Тиймээс бид авлигалчдад үгүй гэж хэлэх ёстой. Зарчимгүй этгээдүүдэд үгүй гэж хэлэх ёстой. Энэ бол Хүрэлбаатар сайдыг баруун бүс нутаг маш өндөр саналаар сонгож харуулах ард түмний ялалт байх ёстой.

 Энэ агуулгаараа олон нийтийн төлөө зарчим барих нь олон дайсантай болгодог юм аа. Тийм ч учраас Хүрэлбаатар сайд руу олон улс төрчид дайрдаг довтолдог. Тийм ч учраас Хүрэлбаатар сайд нэр дэвшиж заавал ялах ёстой.

 

 

 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл