khovd.mn

Шалгалтын ажиллагаа явагдаж байна

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг “Хар усны харгана” гэдэг газар олон тооны “Монгол хадран” загасыг үржлийн үед нь хууль бусаар агнасан байж болзошгүй гэх мэдээллийг Ховд.мн сайт нийтэлж байсан билээ.  Тэгвэл тус сумын хэсгийн төлөөлөгч,байгаль орчны байцаагч нар энэ орой 20:00 орчимд хэргийн газарт шалгалтын ажиллагааг явуулахад сумын төвөөс 10 км орчим газарт 20 гаруй […]

0
1428
Шалгалтын ажиллагаа явагдаж байна

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг “Хар усны харгана” гэдэг газар олон тооны “Монгол хадран” загасыг үржлийн үед нь хууль бусаар агнасан байж болзошгүй гэх мэдээллийг Ховд.мн сайт нийтэлж байсан билээ. 

Тэгвэл тус сумын хэсгийн төлөөлөгч,байгаль орчны байцаагч нар энэ орой 20:00 орчимд хэргийн газарт шалгалтын ажиллагааг явуулахад сумын төвөөс 10 км орчим газарт 20 гаруй загасны шинэхэн сэг зэм байсныг олж тогтоосон бөгөөд  эзэн холбогдогчийг нь олоогүй байна гэлээ.

Тус суманд өнөөдрийн байдлаар цас орчихсон байгаа учир шалгалтын ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна гэсэн юм.

Шалгалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв. 

2021.04.23

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл