Зам тээвэр хөгжлийн сайд,УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэрээр хэлэх дээ: “Шинэ хөдөө” төсөл амжилттай хэрэгжиж эхлээд байна. Монгол улсын засгийн газраас хөдөөгийн сэргэлтийг бий болгох хөдөө амьдарч байгаа иргэдээ ажилтай, орлоготой ААХ-н бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилготой аж.
Ховд аймгийн 17 суманд хадлангийн иж бүрэн трактор, 110 морины хүчин чадалтай, 90 морины хүчин чадалтай тракторуудыг мөн хадлангийн иж бүрэн тоног төхөөрөмж, төмс тарих иж бүрэн тоног төхөөрөмжийг газар тариалан эрхэлдэг сум болгонд жигд хүртээмжтэй хуваарилж, газар тариалан, үр тариа, ногоо тарих бололцоог бүрдүүлж өгч талаар ярив.
Мөн малчдын орлогыг нэмэгдүүлэх түүхий эдийг үнэд хүргэхэд зориулсан малын гаралтай түүхий эд мах, сүү, арьс, ноос гэх мэт бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалт хийх төхөөрөмжүүдийг сум болгонд гардуулан өгсөн хэмээв.






















Хариулт (0 )