khovd.mn

Энэ онд шинээр газар олгох ажил түр зогссон байна.

Ховд аймгийн хэмжээнд 6000 иргэн газар өмчлөх хүсэлт гаргасан бол 2023 онд Ховд сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр буюу хатуу хөтөл руу явдаг чиглэлд 5000 иргэнд газар олгожээ. Энэ онд шинээр газар олгох ажил түр зогссон байгаа аж. 2015 он болон түүнээс хойш онд газар өмчлөх өргөдөл гаргаж байсан иргэд газраа өмчлөж аваагүй талаар ярьж […]

0
905
Энэ онд шинээр газар олгох ажил түр зогссон байна.

Ховд аймгийн хэмжээнд 6000 иргэн газар өмчлөх хүсэлт гаргасан бол 2023 онд Ховд сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр буюу хатуу хөтөл руу явдаг чиглэлд 5000 иргэнд газар олгожээ.

Энэ онд шинээр газар олгох ажил түр зогссон байгаа аж.

2015 он болон түүнээс хойш онд газар өмчлөх өргөдөл гаргаж байсан иргэд газраа өмчлөж аваагүй талаар ярьж байв.

Тэгвэл тухайн онд газар өмчлөх хүсэлт гаргаж байсан иргэдийн өргөдөл архивлагдсан байдаг тул өмнө нь гаргаж байсан өргөдөлөө шүүлгээд дахин өргөдөл гаргах боломжтой гэж албаныхан мэдээллээ.

Газар өмчлөх хүсэлтэй иргэдийн хувьд өргөдөл иргэний үнэмлэхний хуулбарын хамт Жаргалант сумын нэг цонхны үйлчилгээн дээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн өргөдлийг хүлээн авч байна.

Мэдээ бэлтгэсэн: О.Сэлэнгэ

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл