khovd.mn

Энэ төрлийн гэмт хэргийн гаралт Булган суманд буурчээ

Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Мөст,Цэцэг сумдад хууль бусаар ашигт малтмал олборлох, эрж хайх төрлийн гэмт хэрэг 2021 онд 31 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Ялангуяа иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болж, ял шийтгэл авах, хөрөнгө санхүүгээрээ хохирч энэ төрлийн гэмт хэргийн золиос болох асуудал өмнөх жилүүдэд байсаар иржээ. Тийм ч учраас гэмт хэргийг бууруулах […]

0
1132
Энэ төрлийн гэмт хэргийн гаралт Булган суманд буурчээ

Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Мөст,Цэцэг сумдад хууль бусаар ашигт малтмал олборлох, эрж хайх төрлийн гэмт хэрэг 2021 онд 31 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Ялангуяа иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болж, ял шийтгэл авах, хөрөнгө санхүүгээрээ хохирч энэ төрлийн гэмт хэргийн золиос болох асуудал өмнөх жилүүдэд байсаар иржээ.

Тийм ч учраас гэмт хэргийг бууруулах чиглэлд түлхүү анхаарч, Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээс иргэд олон нийт рүү чиглэсэн яриа таниулга, хууль сурталчилах ажлыг эрчимтэй явуулж, хяналт шалгалтыг сайжруулж, гэмт хэргийн эрсдэл өндөртэй ашигт малтмалын бүсүүдэд байнгын хяналтын постуудыг ажиллуулж эхэлснээр хууль бусаар ашигт малтмал олборлох, эрж хайх төрлийн гэмт хэргийн гаралт буурч, ард иргэдийн эрх зүйн боловсрол ч дээшилсэн байна.

Нэн ялангуяа энэ төрлийн гэмт хэрэг урин дулааны цагаар идэвхижих хандлагатай байдаг аж. Иймд ард иргэд та бүхэн ашигт малтмалын тухай болон бусад хууль тогтоомжуудыг мөрдлөг болгож гэмт хэргээс өөрийгөө болон өрөөлийг хамгаалах нь чухал байгаа юм.

Хэрэв иргэн та тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлож, боловсруулалт явуулж эрж хайсан эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хорих ялаар шийтгэх хуулийн заалттай юм байна. 2022.02.17

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл