Ховд аймгийн Булган сумыг эх орончдын өлгий нутаг гэгддэг. Эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа урсгаж ирсэн эрэлхэг зоригт баатруудаа бид үеийн үед дуурсах явах учиртай. Тийм ч учраас сумынхаа түүхээ ойг угтаж Булган сумын удирдлагууд эх оронч, эрэлхэг зоригт баатруудынхаа хөшөө дурсгалыг сэргээн засварлаж, шинэчлэх ажлыг хийсэн байна. Та бүхний харж байгаа энэ буурь бол БНМАУ-ын баатар, Маршал, Хорлоогийн Чойбалсаны Оспантай уулзалт хийж, тэднийг өөрийн талд татаж, зэвсгийн тусламж үзүүлж, тэднийг Гоминдааны Хятадын эсрэг ашиглаж, байлдааны ажиллагаа явуулах хэлэлцээр хийж тохирлцон зөвшилцсөн түүхэн газар юм.2022.09.03






















Хариулт (0 )