Шинэ Ховд Жаргалант ТҮК-д ажиллаж байгаад ажлаасаа үндэслэлгүй халагдсан 5 ажилтан ажилдаа эргэж томилогджээ.
Тодруулбал: ШШГЕГ-аас тэтгэвэртээ гарсан, бэлтгэл хурандаа Д.Алимаа гэх эмэгтэй “Шинэ Ховд Жаргалант ТҮК”-ийн даргын албан тушаалд томилогдож ирсэн даруйдаа нэр бүхий 5 хүнийг ажлаас нь үндэслэлгүйгээр хоморголон халсан гэх асуудлыг бид өмнө нь сурвалжилж байсан билээ.
Хөхөө өвлийн хүйтэнд ажлаасаа халагдчихаад арга мухардаж тэвдэж явсан эдгээр 5 иргэнд хуульч, өмгөөлөгч Ц.Буянбат хүний ёсоор хандаж үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэн ажилласны үр дүнд тэдгээр хүмүүс урьд эрхэлж байсан ажилдаа томилогдсон байна.
Цаашид аливаа байгууллагыг удирдаж байгаа дарга, удирдлагууд, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрийг гаргаж, ажилчдаа хохироохгүй, хууль дүрмийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх нь ёс зүйд нийцнэ.






















Хариулт (0 )