khovd.mn

Өвөлжилт хүндэрснээс 1700 гаруй мал хорогджээ.

Өвөлжилт хүндэрснээс 1700 гаруй мал хорогджээ Ховд аймгийн баруун 3 сумдад уулын бүсээрээ 30-80, хунгарласан зарим газраа 35-120 см, говьдоо 10-15 см цасан бүрхүүл тогтжээ. Өвөлжилт хүндэрснээс шалтгаалан малын хорогдол 12 дугаар сарын 8-ны байдлаар нийт 1709 болжээ. Үүний хамгийн их нь ямаа. Тухайлбал, ямаа 1457, адуу 38, үхэр 13, хонь 201 байна. Малын хорогдол […]

0
257
Өвөлжилт хүндэрснээс 1700 гаруй мал хорогджээ.

Өвөлжилт хүндэрснээс 1700 гаруй мал хорогджээ

Ховд аймгийн баруун 3 сумдад уулын бүсээрээ 30-80, хунгарласан зарим газраа 35-120 см, говьдоо 10-15 см цасан бүрхүүл тогтжээ.

Өвөлжилт хүндэрснээс шалтгаалан малын хорогдол 12 дугаар сарын 8-ны байдлаар нийт 1709 болжээ. Үүний хамгийн их нь ямаа. Тухайлбал, ямаа 1457, адуу 38, үхэр 13, хонь 201 байна. Малын хорогдол Алтай, Булган, Дарви, Дөргөн, Дуут, Үенч, Чандмань сумдад бүртгэгдсэн байна.

Өвөлжилт хүндэрсэн Алтай, Булган, Үенч, Дарви, Дуут, Дөргөн, Чандмань сумдын отроор яваа болон хүндэрч буй өрхийн судалгааг гаргалаа. Судалгаагаар нийт 727 өрх /Алтай 71, Булган 531, Үенч 67, Дуут 2, Дөргөн 21, Дарви 19, Чандмань 13/ бүртгэгдсэн ба тус өрхүүдэд 2936 хүн үүнээс 0-5 насны хүүхэд 303, жирэмсэн эмэгтэй 1, өндөр настан 239, хөгжлийн бэрхшээлтэй 45 хүн байна.

Эх сурвалж: Ховд аймгийн Онцгой байдлын газар

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл