khovd.mn

БУЯНТЫН БҮЛЭГЛЭЛ…

БУЯНТЫН БҮЛЭГЛЭЛ… Буянт сумын засаг дарга Э.Чулуунцэцэг, тус сумын ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Эрдэнэ-Очир, сумын орлогч дарга Ц.Идэрсайхан, Норжонхайрхан багийн засаг дарга Ү.Зулхаж, тус сумын газрын даамал П.Мөнх-Оргил нар нь 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд иргэдтэй уулзаж, айл өрхүүдээр орох үеэрээ бид та бүхнийг гэр бүлийн гишүүдийн тоогоор […]

0
986
БУЯНТЫН БҮЛЭГЛЭЛ…

БУЯНТЫН БҮЛЭГЛЭЛ…

Буянт сумын засаг дарга Э.Чулуунцэцэг, тус сумын МАН-ын дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Эрдэнэ-Очир, сумын орлогч дарга Ц.Идэрсайхан, Норжонхайрхан багийн засаг дарга Ү.Зулхаж, тус сумын газрын даамал П.Мөнх-Оргил нар нь 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд иргэдтэй уулзаж, айл өрхүүдээр орох үеэрээ бид та бүхнийг гэр бүлийн гишүүдийн тоогоор газартай болгоно, харин та нар биднийг багаар нь сонгож гаргаарай хэмээгээд иргэн …. танд газар олгохыг зөвшөөрөв гэсэн бичгийн цагаан цаасан дээр хэвлэж гаргасан толаныг тарааж хууран мэхэлжээ. Анхаарал татаж байгаа зүйлийн нэг нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус суманд тэдэн иргэнд, тийм нэртэй газарт, тэдэн га газрыг олгоно гэсэн тогтоол шийдвэр нь тодорхойгүй, сумын засаг даргын захирамж гарсан эсэх нь эргэлзээтэй. Гэтэл тухайн үед тараагдсан толан дээр газрын даамал П.Мөнх-Оргил гарын үсгээ зурж төрийн тамгаар баталгаажуулжээ. Нэг ёсондоо иргэдэд газар олгох биш тэднийг хууран мэхэлж, саналыг нь газраар наймаалцаж, төрийн эрхийг гартаа авах гэсэн туйлын ганц зорилгыг агуулж зохион байгуулалттайгаар үгсэн хуйвалдаж эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж хардахад хүргэж байна. Уг асуудалтай холбоотой санал гомдол анх Ховд аймгийн цагдаагийн газарт бүртгэгдэж шалгаад авилга, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-т шилжүүлсэн байна.Харин АТГ шалгаж дуусаад тагнуулын байгууллага руу шилжүүлжээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл