Ерөнхийлөгчийн сэтэрлэсэн бор морийг Баян-Өлгийн иргэн …. хулгайлжээ.
Алтай таван богд хайрханыг тахих тайх үйл ажиллагаа 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Алтай Таван Богд хайрхайны өвөр бэлд ёслол төгөлдөр болсон юм. Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх ач холбогдол өгч өөрийн биеэр зорин ирж оролцсон нь энэ. Энэ үеэр Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол түмний заяа буяныг даатгаж цагаан бор морыг сэтэрлэх зан үйлийг хийсэн байдаг. Цагаан бор морийг Баян өлгий аймгийн Цэнгэл сумын адуучин, аймгийн алдарт анчин, сумын аварга малчин Ч.Хэнзхүүгийн “Алтай Таван Богд” угшлийн адуун сүргээс сорлон авсан нь энэ. Гэтэл сэтэрлэж тавьсны орой нь бор морийг Баян-Өлгий аймгийн иргэн … нь хулгайлж хадгыг нь хайчилж хаяаад аваад явсан байгаа юм. Уг хулгайн хэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар шалгаж, хууль хяналтын байгууллага хуулийн хүрээнд арга хэмжээ авах ёстой ч хойрго хандсаар байгаа аж. Үндэсний эв нэгдлийг бэлэгдсэн энэ үйл явдалд хулгайн хар мөрөө оруулсан цэвдэг сэтгэлтэнд хариуцлага тооцох ёстой.Ямар зорилгоор, яах гэж сэтэрлэсэн морийг хулгайлав гэдэг нь анхаарал татаж байна.
Хариулт (0 )