khovd.mn

Ховд аймгийн засаг даргаар Морхын Амарсанаа томилогдлоо.

МОРХЫН АМАРСАНАА ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДЛОО Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын АНХДУГААР хуралдаан 2024.10.25-ны өдөр болж, Ховд аймгийн Засаг даргад АН-ын бүлгээс төлөөлөгч Морхын Амарсанааг нэр дэвшүүлж, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилсан юм. Тэгвэл Монгол улсын ерөнхий сайдын 2024 оны 11 дүгээр сарын 01-ны 101 дугаар захирамжаар Ховд аймгийн […]

0
712
Ховд аймгийн засаг даргаар Морхын Амарсанаа томилогдлоо.

МОРХЫН АМАРСАНАА ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын АНХДУГААР хуралдаан 2024.10.25-ны өдөр болж, Ховд аймгийн Засаг даргад АН-ын бүлгээс төлөөлөгч Морхын Амарсанааг нэр дэвшүүлж, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилсан юм.

Тэгвэл Монгол улсын ерөнхий сайдын 2024 оны 11 дүгээр сарын 01-ны 101 дугаар захирамжаар Ховд аймгийн Засаг даргаар Морхын Амарсанааг томилжээ.

М.Амарсанаа нь 2024 оны орон нутгийн сонгуульд баг хамт олноо амжилттай удирдаж, ялалт байгуулсан юм. Мөн 2012-2016 онд Ховд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан туршлагатай.

Түүний хувьд:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

🔸1980-1990 Ховд аймгийн 2 дугаар 10 жилийн ЕБС

🔸1990-1992 Оросын Холбооны улсын ОРЁЛ хотын Техник мэргэжлийн сургууль

🔸1996-2000 МУИС Олон улсын харилцааны дээд сургууль Орос, Англи хэлний багш орчуулагч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

🔸2002-2006 онд “Хөрс сервис” ххк-д ерөнхий менежер

🔸2006 онд Хар ус нуурын байгалийн цогцолборын газрын хамгаалалтын захиргааны дарга

🔸2007-2008 онд “Хөрс авто сервис” ххкд ерөнхий менежер

🔸2009 оноос Ховд аймгийн Ардчилсан намын дэд дарга

🔸2012-2016 онд Ховд аймгийн Засаг даргын орлогч

🔸2012-2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч

🔸2023 оны 10 сараас Ховд аймгийн ардчилсан намын даргаар ажиллаж байна.

ГАВЪЯА ШАГНАЛ

🔸2015 онд төрийн дээд шагнал Алтан гадас одон

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл