khovd.mn

Ховд аймаг энэ жил 946 тонн өвс, 296 тонн тэжээл бэлтгэнэ

Ховд аймаг энэ жил 946 тонн өвс, 296 тонн тэжээл бэлтгэнэ. Засгийн газрын 286 дугаар тогтоолын хүрээнд аймгийн хэмжээнд аюулгүйн нөөцөд 946 тонн өвс, 296 тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ. Өнгөрсөн жил аймаг тогтоосон хэмжээнээс дөрөв дахин их өвс, зургаа дахин их тэжээл бэлтгэсэн байна. Өвөлжилтийн нөхцөл харьцангуй гайгүй байсан тул нөөцийн зарцуулалт бага байж, одоогоор […]

0
23
Ховд аймаг энэ жил 946 тонн өвс, 296 тонн тэжээл бэлтгэнэ

Ховд аймаг энэ жил 946 тонн өвс, 296 тонн тэжээл бэлтгэнэ.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын хүрээнд аймгийн хэмжээнд аюулгүйн нөөцөд 946 тонн өвс, 296 тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ.

Өнгөрсөн жил аймаг тогтоосон хэмжээнээс дөрөв дахин их өвс, зургаа дахин их тэжээл бэлтгэсэн байна. Өвөлжилтийн нөхцөл харьцангуй гайгүй байсан тул нөөцийн зарцуулалт бага байж, одоогоор 700 гаруй тонн өвс, 202 тонн тэжээл үлджээ.

Харин энэ жилийн хадлан, тэжээлийн бэлтгэлийн хүрээнд малчдын түвшинд 61,500 тонн өвс, 2,800 тонн тэжээл, 7,000 тонн хужир бэлтгэхээр сумдад үүрэг, чиглэл өгсөн байна.

Одоогийн байдлаар 31,565 тонн өвс бэлтгээд байгаа нь нийт төлөвлөгөөний 50.7 хувь юм. Түүнчлэн 558 тонн тэжээл буюу 20 орчим хувь, 250 тонн хужир буюу 3.6 хувийг тус тус бэлтгээд байна.

Ховд аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн хэлтсийн дарга Г.Бат-Өлзий мэдээлснээр “Засгийн газрын захирамжийн дагуу Ховд аймгийн Засаг даргын 04 дүгээр албан даалгавар гарсан. Үүний хүрээнд сумдад 946 тонн өвс, 296 тонн тэжээлийг хуваарилан бэлтгүүлэхээр хуваарь гаргаж хүргүүлсэн. Мөн малчдын түвшинд хадлан, тэжээл бэлтгэх даалгаврыг сумдаар гаргасан. Энэ хүрээнд 61,500 тонн өвс, 2,800 тонн тэжээл, 7,000 тонн хужир бэлтгэхээр төлөвлөж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ жилийн хувьд аймгийн нөөц хангалттай байгаа тул сумдын аюулгүйн нөөцөд бэлтгэх хэмжээг хуваарилан ажиллаж байна” гэсэн юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл