khovd.mn

Аймгийн Боловсролын газрын дарга Ц.Алтантунгалагт хариуцлага тооцно

Ховд аймгийн Боловсролын газрын дарга Ц.Алтантунгалагт багш ажилд авах үйл ажиллагааг хууль зөрчиж төвлөрүүлэн зохион байгуулсан, бүртгэлийн хураамж авсан асуудлаар хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд хариуцлага тооцно. Баян-Өлгий, Ховд аймгуудад багш ажилд авахдаа аймгийн Боловсролын газарт төвлөрүүлэн сонгон шалгаруулалт зохион байгуулж, багш ажилд бүртгүүлэхдээ 20 мянган төгрөгийн хураамж авч байгаа асуудал гарсан. Үүнд Монгол улсын Боловсролын […]

0
871
Аймгийн Боловсролын газрын дарга Ц.Алтантунгалагт хариуцлага тооцно

Ховд аймгийн Боловсролын газрын дарга Ц.Алтантунгалагт багш ажилд авах үйл ажиллагааг хууль зөрчиж төвлөрүүлэн зохион байгуулсан, бүртгэлийн хураамж авсан асуудлаар хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд хариуцлага тооцно.

Баян-Өлгий, Ховд аймгуудад багш ажилд авахдаа аймгийн Боловсролын газарт төвлөрүүлэн сонгон шалгаруулалт зохион байгуулж, багш ажилд бүртгүүлэхдээ 20 мянган төгрөгийн хураамж авч байгаа асуудал гарсан. Үүнд Монгол улсын Боловсролын ерөнхий газраас хууль зөрчсөн үйлдэл байж болзошгүй талаар мэдээллээ.

Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир мэдээлэхдээ, хөдөлмөрийн хуулийн дагуу ажил олгогч, ажилтны хоорондын харилцаанд дээд шатны байгууллага оролцож, сонгон шалгаруулалт зарлан багш ажилд авах нь хууль бус гэдгийг онцолсон байна.

Тэрээр дээрх үйлдлийг зогсоох талаар Баян-Өлгий, Ховд аймгийн Боловсролын газарт мэдэгдсэн бөгөөд холбогдох албан тушаалтанд арга хэмжээ авах асуудлыг мөн ярина гэв.

Иймд Ховд аймгийн Боловсролын газрын дарга Ц.Алтантунгалагийн багш ажилд авах үйл ажиллагааг хууль зөрчиж төвлөрүүлэн зохион байгуулсан эсэх, бүртгэлийн хураамж авсан эсэх болон бусад холбогдох асуудлыг шалгаж,

зөрчил нь шалгалтаар тогтоогдсон тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах бөгөөд зөрчлийн шинж, үр дагавраас хамааран албан тушаал бууруулах, цаашлаад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэл арга хэмжээ авах боломжтой юм.

Ховд аймгийн Боловсролын газрын дарга Ц.Алтантунгалагийн хувьд албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх асуудлаар тус байгууллагын ажилтан өмнө нь гомдол гаргаж байсан юм.

Түүнчлэн Ц.Алтантунгалагийг албан тушаалаа урвуулан ашиглаж, ажлын байрны дарамт учруулсан, сургууль, цэцэрлэгийн дотоод үйл ажиллагаанд оролцсон, санал асуулгагүйгээр ажилтнуудад “сэлгэн ажиллах, эсвэл ажлаа өгөх” шаардлага тавьсан гэх асуудалд холбогдуулан гомдол гарч байсан билээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл