khovd.mn

Б.Энхбаяр: 2026 онд хэрэгжих бүх төсөл арга хэмжээг боловсруулж дууссан

2026 онд Ховд аймагт 43 төсөл, арга хэмжээг батлаад байна. Ховд.мн сайтын сурвалжлах баг Ховд аймагт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээ болон тендер шалгаруулалтын явцын талаар Хот байгуулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Анхбаяраас тодрууллаа. Тэрээр Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2026 онд хэрэгжүүлэх нийт 43 төсөл, арга хэмжээг баталснаас 6–7 нь орон нутагт шилжсэн. […]

0
57
Б.Энхбаяр: 2026 онд хэрэгжих бүх төсөл арга хэмжээг боловсруулж дууссан

2026 онд Ховд аймагт 43 төсөл, арга хэмжээг батлаад байна.

Ховд.мн сайтын сурвалжлах баг Ховд аймагт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээ болон тендер шалгаруулалтын явцын талаар Хот байгуулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Анхбаяраас тодрууллаа. Тэрээр

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2026 онд хэрэгжүүлэх нийт 43 төсөл, арга хэмжээг баталснаас 6–7 нь орон нутагт шилжсэн. Үлдсэн төслүүдийн худалдан авах ажиллагаа бүрэн зарлагдаж, тендер шалгаруулалтын ажил явагдаж дууссан буюу зарим нь шалгаруулалтын шатандаа үргэлжилж байна.

Гэсэн хэдий ч Сангийн яамны шатанд зарим асуудал удааширч байгаагаас шалтгаалан тодорхой аж ахуйн нэгжүүд гомдол гаргасан талаар албаныхан мэдээллээ.

Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажилладаг бол Хот байгуулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс нь төслийн төлөвлөлтийг боловсруулж, тендер зарлуулах үүрэгтэй. Мөн орон нутагт хэрэгжиж буй ажлуудад дээрх байгууллагууд хамтран хяналт тавьж, санхүүжилтийг олгон ажиллаж байна.

2026 онд Зам, тээврийн яамны санхүүжилтээр 10 тэрбум төгрөгийн өртөг бүхий малчны хорооллын шинэ суурьшлын бүс байгуулах болон Бугат багийн замын ажлууд зарлагдаж, тендер шалгаруулалт хийгдэн, гүйцэтгэгч аж ахуйн нэгж шалгарч, гэрээ байгуулах шатандаа явж байна.

Харин аймгийн төвийн авто замын засвар, арчлалтын ажлыг Авто зам засвар арчлалтын газар хариуцан хэрэгжүүлэхээр төсөвт тусгагдсан байна.

Түүнчлэн 2026 онд Ховд аймаг орон нутгийн хэмжээнд нийт 17 тэрбум төгрөгийг сумд болон аймгийн төвд хуваарилжээ.

Худалдан авах ажиллагааны явцад зарим төсөлд аж ахуйн нэгжүүд оролцохгүй байх тохиолдол гарч байгаа бөгөөд үүний шалтгаан нь төсөв, өртгийн түвшин ашигтай биш байгаатай холбоотой гэж тайлбарлав.

Харин 2025 онд хэрэгжүүлсэн ихэнх төсөл, арга хэмжээ хугацаандаа бүрэн хэрэгжиж дууссан байна. Зарим төслийн зураг, төслийн ажил үргэлжилж байгаа бөгөөд үүнд Ховд аймгийн таван багийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө он дамжин хэрэгжиж байгаа аж.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл