2021 оны 08-р сарын 15-ны өдөр БОЭТ “Дельта” хувилбарыг илрүүлэх зорилгоор корона вируст халдвар авсан 50 хүний сорьцыг ХӨСҮТ-рүү явуулсан байдаг. Эхний 20 сорьцод шинжилгээ хийхэд 11-ээс нь “дельта” вирус илэрснээр Ховд аймагт энэ төрлийн вирус бүртгэгдсэн билээ. Тэгвэл Ховд аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн энэ сарын 05-ны өдөр 24 хүний сорьцыг тандалт хийх зорилгоор Улаанбаатар хот руу өөрийн биеэр тээвэрлэн авч явж ХӨСҮТ-д шинжилгээнд хамруулахад 16 сорьциос “Дельта” вирус илэрчээ.Ингээд Ховд аймагт дельта вирус авсан хүний тоо нийт 27-д хүрлээ. Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, амны хаалт, бээлийг өдөр тутам зүүж, өөрийгөө болон өрөөл бусдыг аюулт цар тахлаас хамгаалахыг зөвлөж байна.
2021.09.09
Хариулт (0 )