khovd.mn

Чингис хаан ОУНБ-ын Терминал-2-ыг 150 тэрбум иений хөнгөлөлттэй зээлээр барина

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад төрийн албан ёсны айлчлал хийж байна. Тус айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан ажиллаж байгаа бөгөөд айлчлалын үеэр “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөхтэй холбоотой чухал хэлэлцээрийг байгууллаа. Тодруулбал, Сангийн сайд З.Мэндсайхан Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхийлөгчтэй “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хоёрдугаар […]

0
16
Чингис хаан ОУНБ-ын Терминал-2-ыг 150 тэрбум иений хөнгөлөлттэй зээлээр барина

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад төрийн албан ёсны айлчлал хийж байна. Тус айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан ажиллаж байгаа бөгөөд айлчлалын үеэр “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөхтэй холбоотой чухал хэлэлцээрийг байгууллаа.

Тодруулбал, Сангийн сайд З.Мэндсайхан Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхийлөгчтэй “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хоёрдугаар өргөтгөлийн зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурж, албажууллаа.

Уг хэлэлцээрийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас жилийн 1.1 хувийн хүүтэй, нийт 158.3 тэрбум иений хөнгөлөлттэй зээл авч, “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Терминал-2шинээр барьж байгуулахаар болж байна.

Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ, “Өнөөдөр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхийлөгчтэй ‘Чингис хаан’ олон улсын нисэх буудлын хоёрдугаар өргөтгөлийн зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан зорилтот хөтөлбөрүүдийн нэг” гэв.

Өнөөдрийн байдлаар “Чингис хаан” олон улсын нисэх буудал жилд 1.6 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай боловч одоогоор хүчин чадлаасаа давсан буюу жилд ойролцоогоор хоёр сая зорчигч хүлээн авч байна.

Тиймээс уг төслийг хэрэгжүүлснээр нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, жилд нийт 5.2 сая зорчигч хүлээн авах боломжтой болох юм.

Зээлийн нөхцөлийн хувьд жилийн 1.1 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй аж.

Сангийн сайд З.Мэндсайханы мэдээлснээр Монгол Улс Дэлхийн банкны ангиллаар дундаас дээш орлоготой орны ангилалд шилжсэнтэй холбоотойгоор цаашид төсөл, хөтөлбөрүүдийг арилжааны зээл болон бусад санхүүжилтийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх чиглэл баримталж байгаа юм. Түүний хэлснээр, энэ нь Япон Улсаас авч буй сүүлийн хөнгөлөлттэй зээл болох юм.

Төслийн хүрээнд нийт 81 мянга орчим ам метр талбай бүхий барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, дулааны болон бусад дэд бүтцийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Өргөтгөлийн төслийн хэрэгжилт 2037 он хүртэл үргэлжилж, 2039 он гэхэд бүрэн хүчин чадлаар ашиглалтад оруулах боломжтой болох юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл