khovd.mn

Ховд аймгийн усан оргилуур ажиллах өдрөө хүлээж байна

Ховд аймгийн төв талбайд байрлах усан оргилуур ажиллахгүй 10 гаруй зуныг үдэж байна. Усан оргилуур хэмээн нэрлэгддэг ч ус нь оргилж чадалгүй, дахин нэг зун өнгөрч, өвлийн улиралтай золгож буй нь энэ. 2026 онд Ховд аймгийн ЗДТГ-аас тус усан оргилуурыг орчин үеийн шийдлээр засварлах ажлын 400 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлаж, н.Мөнхтөмөр захиралтай “Оргил […]

0
15
Ховд аймгийн усан оргилуур ажиллах өдрөө хүлээж байна

Ховд аймгийн төв талбайд байрлах усан оргилуур ажиллахгүй 10 гаруй зуныг үдэж байна. Усан оргилуур хэмээн нэрлэгддэг ч ус нь оргилж чадалгүй, дахин нэг зун өнгөрч, өвлийн улиралтай золгож буй нь энэ.

2026 онд Ховд аймгийн ЗДТГ-аас тус усан оргилуурыг орчин үеийн шийдлээр засварлах ажлын 400 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлаж, н.Мөнхтөмөр захиралтай “Оргил Өнөр” ХХК шалгарчээ. Тус компани уг ажлыг энэ оны намар гэхэд дуусгаж, хүлээлгэн өгөх ёстой байсан ч батлагдсан зураг төслийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хийсэн ажлаа буулгасан байна.

“Оргил Өнөр” ХХК-ийн хувьд өмнө нь Цэцэг, Ховд, Зэрэг сумдын услалтын системийн тендерт шалгарч, ажил гүйцэтгэж байсан гэх мэдээлэл бий. Гэвч эдгээр ажлыг дутуу гүйцэтгэж, хүлээлгэн өгчээ.

Түүнчлэн өмнөх ажлуудын гүйцэтгэлтэй холбоотой асуудал яригдаж байгаа энэ үед тус компани Ховд аймгийн төвийн ногоон байгууламжийн услалтын системын 1.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерт шалгарсан гэх мэдээлэл анхаарал татаж байна.

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй ажлууд хугацаандаа, батлагдсан зураг төслийн дагуу, чанарын шаардлага хангасан байдлаар гүйцэтгэгдэх ёстой. Гэтэл өмнөх ажлуудын гүйцэтгэлтэй холбоотой асуудал бүрэн шийдвэрлэгдсэн эсэх, тус компанид дахин томоохон тендер олгохдоо ямар шалгуур тавьсан нь тодорхойгүй байна.

Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гэх асуудалтай тус компанид дахин тендер олгосон нь тендерийн сонгон шалгаруулалт танил талын хүрээнд явагддаг тохиролцоо болсон юм биш биз гэсэн хардлагыг иргэдийн дунд төрүүлж байгаа юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл