khovd.mn

З.Мэндсайхан: Олон жил яригдсан гадаад зээллэгийн хууль батлагдлаа

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль”-ийн төслийг эцэслэн баталсан тухай Монгол Улсын сангийн сайд З.Мэндсайхан өөрийн цахим хуудсаараа онцолсон байна. Ингэснээр олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслүүд урагшлахаар болжээ. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор: • Баруун бүс буюу Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд […]

0
15
З.Мэндсайхан: Олон жил яригдсан гадаад зээллэгийн хууль батлагдлаа

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль”-ийн төслийг эцэслэн баталсан тухай Монгол Улсын сангийн сайд З.Мэндсайхан өөрийн цахим хуудсаараа онцолсон байна.

Ингэснээр олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслүүд урагшлахаар болжээ.

Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор:

• Баруун бүс буюу Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийг 100% дотоодын эрчим хүчээр хангах бөгөөд ОХУ, БНХАУ-аас импортоор авах эрчим хүчний зардлыг жил бүр 18-20 тэрбум төгрөгөөр хэмнэнэ

• Баруун бүсэд ойрын жилүүдэд байгуулагдах ганга, нефть, уул уурхайн ордууд, цемент, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ

• УЦС-ын барилга угсралтын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 60-80 байнгын ажлын байр шинээр бий болно

• Дотоодын найдвартай эх үүсвэртэй болсноор аж ахуйн нэгжүүд бизнес өргөжүүлэх боломжтой бүрдэж, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

• Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ, мөн сэргээгдэх эрчим хүчний томоохон эх үүсвэр болж, хүлэмжийн хийн ялгарлыг жилд 330 мянган тонноор бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл