khovd.mn

Ногоон байгууламжийн 20 тэрбумын тендерийг 2026 оны 4 дүгээр сарын 27-нд нээнэ

Ховд аймгийн ногоон байгууламжийн 20 тэрбум төгрөгийн тендер 2026 оны 4 дүгээр сарын 27-нд нээгдэнэ Ховд.мн сайтын сурвалжлах баг Ховд аймагт 2025–2026 онд хэрэгжиж буй тендер шалгаруулалт болон худалдан авах ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, шударга, үр дүнтэй хэрэгжиж буй эсэх талаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн Х.Энхтулгаас тодрууллаа. Тэрээр […]

0
1
Ногоон байгууламжийн 20 тэрбумын тендерийг 2026 оны 4 дүгээр сарын 27-нд нээнэ

Ховд аймгийн ногоон байгууламжийн 20 тэрбум төгрөгийн тендер 2026 оны 4 дүгээр сарын 27-нд нээгдэнэ

Ховд.мн сайтын сурвалжлах баг Ховд аймагт 2025–2026 онд хэрэгжиж буй тендер шалгаруулалт болон худалдан авах ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, шударга, үр дүнтэй хэрэгжиж буй эсэх талаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн Х.Энхтулгаас тодрууллаа.

Тэрээр 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Худалдан авах ажиллагааны газрын дарга урт хугацааны чөлөө авсантай холбогдуулан 2026 оны 4 дүгээр сарын 5 хүртэл даргын үүргийг түр орлон гүйцэтгэжээ.

Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн нь төрийн байгууллагын бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бүх үйл ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулах, хянах үндсэн үүрэгтэй албан тушаал юм. Үүнд худалдан авах ажиллагааг төлөвлөх, тендер зохион байгуулах, үнэлгээ хийх, гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, мөн тайлан мэдээлэл боловсруулах зэрэг үйл ажиллагаа багтдаг бөгөөд төрийн мөнгийг ил тод, үр ашигтай зарцуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Түүний мэдээлснээр 2025 онд үнэлгээний хорооны нарийн бичиг болон даргын үүргийг давхар гүйцэтгэж, нийт 80 орчим тендерийн багт ажилласан байна.

Тендер шалгаруулалт Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, дүрмийн дагуу явагддаг бөгөөд үнэлгээний хорооны гишүүд хууль зөрчих, ашиг сонирхлын зөрчил үүсэж байгааг өгүүсгэхгүй. Гэхдээ гишүүд хатуу хяналт дор ажилладаг гэдгийг онцлов.

2026 оны хувьд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан төсвийн хүрээнд нийт 51 төсөл, арга хэмжээг 8.8 тэрбум төгрөгийн төсөвтэй хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн улсын төсвөөс шилжин ирсэн 7 төсөл, арга хэмжээний 28.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Нийтдээ 58 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Захиалагч байгууллагын хувьд ажлын даалгавар, зураг төсөв, тоо хэмжээг хугацаанд нь бүрэн ирүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар худалдан авах ажиллагааг 100 хувь цахим системээр зохион байгуулж байна. Одоогийн байдлаар хэрэгжилтийн үр дүн 55 хувьтай байгаа аж.

Үнэлгээний хороо нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Энэ бүрэлдэхүүнд худалдан авах ажиллагааны байгууллагаас үнэлгээний хорооны нарийн бичиг болон даргын үүргийг гүйцэтгэх боломжтой төлөөлөл ордог бол бусад гишүүд нь иргэн, төрийн бус байгууллагын төлөөлөл болон төрийн албан хаагчдаас бүрддэг.

Үнэлгээний хорооны гишүүдийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар баталж, захиалагч байгууллагад хүргүүлдэг байна. Захиалагч байгууллага нь А3 сертификаттай, шаардлага хангасан иргэдээс сонгон үнэлгээний хороонд томилдог бөгөөд тухайн иргэдтэй холбогдон Худалдан авах ажилгааны газар хурал, арга хэмжээг зохион байгуулдаг.

Тэдгээр гишүүдийг мэргэжлийн ур чадвартай, ашиг сонирхлын зөрчилгүй дотоодын холбогдох мэргэжилтнүүдээс сонгон бүрдүүлдэг бөгөөд үнэлгээний ажлыг хараат бус байдлаар гүйцэтгэдэг байна.

2026 онд улсын төсвөөс “Ногоон хот – тогтвортой хөгжлийн дэд бүтэц, баруун бүс” нэртэй 20 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй төсөл хэрэгжихээр төлөвлөгдөн тендер зарлагдаад байна. Өнөөдрийн байдлаар цахим системд тендерийн материал хүлээн авах шатанд байгаа бөгөөд 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нээхээр төлөвлөжээ.

Тус төсөл нь тохижилт, ногоон байгууламж, дэд бүтцийн нийт 14 багц ажлаас бүрдэх бөгөөд 20 тэрбум төгрөгийн төсөвт багтсан байна. Энэ онд 16 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдохоор тусгагджээ.

Хамгийн өндөр төсөвтэй ажил нь Ховд аймгийн төвд хэрэгжих 1.8 тэрбум төгрөгийн өртөгтэй ногоон байгууламжийн услалтын систем байгуулах ажил юм. Мөн шинэ суурьшлын бүсэд 5.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй авто замын барилгын ажил багтжээ.

Худалдан авах ажиллагааны газар нь цаасан болон биет материал хүлээн авдаггүй бөгөөд бүх ажиллагааг цахим системээр явуулж, оролцогч компаниуд шаардлагын дагуу материалаа цахимаар ирүүлдэг байна.

Үнэлгээний хорооны гишүүдийн нэрс батлагдсан хэдий ч хараат бус байдлыг хангах зорилгоор олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй гэдгийг мөн онцлов. Үнэлгээний хорооны бүх гишүүнийг холбогдох эрх бүхий этгээд захирамжаар томилдог байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл