Хүүхэд хамгаалалыг сайжруулах нь төслийн хүрээнд “Японы Хүүхдийг ивээх сан”-тай хамтран Ховд аймгийн ерөнхий боловсорлын лаборатори 1 дүгээр дунд сургууль “Хүүхдээ сонсъё” аяныг өнгөрсөн жил хэрэгжүүлсэн байна.
Аяны хүрээнд сурагчдаас ирсэн “Унадаг дугуйн” зогсоолтой болох саналыг сонсож сургуулийн гадна талбайд 70-80 хүүхдийн дугуй багтах дугуйн зогсоол хийжээ.
Унадаг дугуйн зогсоол хийхэд тухайн сургуулийн 2008 оны төгсөгчид дэмжлэг үзүүлж, тэтгэвэртэй гарсан сантехникч н.Цэнджав, нярав н.Лхагвадорж нар дугуйн зогсоолийг өөрсдийн гараар хийж өгсөн тухай сургуулийн удирдлагууд онцлож ярьлаа.
Тэгвэл тус аяны ашиг тус сурагчдад эерэг нөлөө үзүүлж утасны хэрэглээ, цахим орчинд өнгөөрөх 3-4 цагийг үр бүтээлтэй өнгөрөөдөг болжээ.
Мөн өөрсдийн эд зүйлсэд гамтай ханддаг шиг бусад хүүхдийн эд зүйлсийг ч хайрлаж хамгаалж сурч байгаа гэж тус сургуулийн нийгмийн ажилтан онцлов.
Унадаг дугуй нь эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчинд ээлтэй, энгийн мөртлөө үр дүнтэй тээврийн хэрэгсэл юм.
Хэрэв сурагчид гэлтгүй та өдөр тутамдаа дугуй унаж хэвшвэл биеэ эрүүлжүүлэх, байгальд ээлтэй амьдрах олон давуу талыг мэдэрнэ.
Цаашид дунд сургуулиуд сургуулийнхаа гаднах дугуйн зогсоолоо бүрэн ашиглаж, Ховд аймгийн удирдлагууд дугуйн замтай болох асуудалд анхаарах хэрэгтэй байна.
Мэдээ бэлтгэсэн: Н.Түмэндэмбэрэл, М.Булган
Хариулт (0 )