Увс аймгийн Өлгий сумын Өлгий нуур багийн малчин эмэгтэй зорьж ирээд уулзаад, ярилцлага өгөөд явлаа.
Энэ оны 5 дугаар сард тус сумын ЕБС-д суралцаж байсан 8 дугаар ангийн хүү нь учир битүүлгээр нас барсан байдалтай олдсон байна.
Хүү нь сургуулийнхаа дотуур байранд байдаг байж.
Өнгөрдгийнхөө урд өдөр дотуур байрны багшдаа хэлээд 2 цагийн чөлөө аваад гарч.
Ингээд хүү дахиж байрандаа очоогүй, маргааш нь сумын төвд байдаг байшингийнхаа гадна өөрийгөө боймилсон байдалтай олдсон гэнэ.
Хүүгийн унтдаг модон ор хугарч унасан, хөнжил дотор нь эрэгтэй, эмэгтэй хүний богино үснүүд олноороо тасарсан, хүүгийн өмсөж байсан цамцны энгэр урагдаж, энд тэндээ цус болсон байсан гэнэ.
Хүүг нас бардагын урд шөнө тэднийд хүмүүсийн хашгирах чимээ гарч, төд удалгүй мотоцикль асаж явсныг хөршийнх нь айл сонссон байдаг.
Талийгаач хүүг сургуулийнх нь нэр бүхий хөвгүүд зодож дээрлэхэхээс гадна, суманд амьдардаг хамаатны гэх томчууд ч гар хүрдэг, хар бор ажлаа дуудаж хийлгэдэг байсан юм байна.
Ингээд нэг айлын бяцхан зүрх учир битүүлгээр зогссон харамсалтай хэрэг гарчээ.
Ээж нь хүүгийнхээ үхлийн шалтгааныг үнэн мөнөөр нь олж тогтоох гэж 3 сар гарантай шар махтайгаа хатаж яваа юм байна.
Хуулийн өмнө хүчгүйдэж байгаагаа ч хэллээ.
Хүүгийнх нь амь насанд хүрсэн хүмүүс байж болзошгүй гэж ч хардаж байгаа аж.
Хамгийн хачирхалтай нь ээжийнх нь фэйсбүүк хаягнаас дотуур байрны багш руу нь манай хүүг гаргаад явуулаарай гэх утгатай чатыг өөр нэг хүн илгээсэн гэдэг.
Учир нь хүү гар утсандаа ээжийнхээ фэйсбүүк хаягыг давхар оруулсан байсан юм байна.
Цагдаа нар нь ч эд мөрийн баримтуудыг устгасан гэх мэдээллийг ч хэллээ. Шүүх шинжилгээний анхны дүгнэлт нь хүүг өөрийгөө боймилсон гэж гарч.
Харин ээж, ар гэр нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас дахин шинжлүүлэх гомдол хүсэлтээ өгөөд байгаа аж.






















Хариулт (0 )