khovd.mn

АНХААРУУЛГА: ИХЭНХ НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА

Цаг агаарын нөхцөл байдал муудаж, энэ сарын 12-14-ний өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгааг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Тодруулбал, 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн нийт нутаг, Ховд аймгийн хойд хэсгээр, 12-13-нд шилжих шөнө Увс, Завхан аймгийн нутгаар, 13-ны өдөр Архангай аймгийн нийт […]

0
48
АНХААРУУЛГА: ИХЭНХ НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА

Цаг агаарын нөхцөл байдал муудаж, энэ сарын 12-14-ний өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгааг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Тодруулбал, 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн нийт нутаг, Ховд аймгийн хойд хэсгээр, 12-13-нд шилжих шөнө Увс, Завхан аймгийн нутгаар, 13-ны өдөр Архангай аймгийн нийт нутаг, Хөвсгөл, Булган аймгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр их хэмжээний цас орно.

Мөн 12-14-ний өдрүүдэд Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган болон бусад аймгийн зарим нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Цаг агаарын нөхцөл байдал муудаж, ихэнх нутгаар хүйтрэхийн зэрэгцээ зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул иргэд, малчид, тээвэрчдийг дараах зөвлөмжийг мөрдөхийг анхааруулж байна.

Иргэд, жолооч, малчдад өгөх зөвлөмж:

  • Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, хол болон ойрын замд гарахаасаа өмнө замын нөхцөл байдлыг шалгах;

  • Их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах үед шаардлагагүй бол замд гарахгүй байх. Зайлшгүй зорчих тохиолдолд автомашины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцас, хүнсээ бэлтгэх;

  • Малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо болон нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгэх;

  • Автомашины хурдыг тохируулж, хоорондын зайг баримтлан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;

  • Цасан шуурганы үеэр төөрөх, осол аваарт өртөхөөс сэрэмжилж, бага насны хүүхэд, өндөр настан болон мал сүргээ хараа хяналтгүй орхихгүй байх.

Иймд иргэдийг цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл