khovd.mn

Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар С.Эрдэнэчимэг томилогдлоо

Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар С.Эрдэнэчимэгийг томиллоо. Тэрээр өмнө нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргаар нэг жил гаруй хугацаанд ажиллаж байсан бөгөөд ийнхүү Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилогдож байна. Тус газрын даргаар өмнө нь ажиллаж байсан Л.Билэгдэмбэрэл нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих […]

0
1318
Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар С.Эрдэнэчимэг томилогдлоо

Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар С.Эрдэнэчимэгийг томиллоо.

Тэрээр өмнө нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргаар нэг жил гаруй хугацаанд ажиллаж байсан бөгөөд ийнхүү Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилогдож байна.

Тус газрын даргаар өмнө нь ажиллаж байсан Л.Билэгдэмбэрэл нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 12.7 сая төгрөгийг өөрийн төрсөн охин болон нягтлан бодогчийн дансаар дамжуулан өөрийн эзэмшилд авсан хэрэгт холбогдсон юм.

Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасах, мөн Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс хоёр жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсан билээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл