khovd.mn

Ховд аймгийн хэмжээнд цахилгаан хязгаарлалтыг зөвхөн шаардлагатай үед хийнэ

Ховд, Увс, Баян-Өлгий аймгууд ОХУ-аас авах цахилгаан эрчим хүчний чадлын дээд хязгаар 50 МВт байдаг. Өвлийн ид ачааллын үеэр хэрэглээ нэмэгдэж, уг хязгаараас давсан онцгой нөхцөл үүсвэл Ховд аймгийн Цахилгаан түгээх салбараас аймгийн хэмжээнд оройн 17:00–21:00 цагийн хооронд долоо хоногийн долоон өдөр, баталсан хуваарийн дагуу тодорхой байршлуудад цахилгаан хязгаарлалт хийх юм. Энэ талаар Ховд аймгийн […]

0
66
Ховд аймгийн хэмжээнд цахилгаан хязгаарлалтыг зөвхөн шаардлагатай үед хийнэ

Ховд, Увс, Баян-Өлгий аймгууд ОХУ-аас авах цахилгаан эрчим хүчний чадлын дээд хязгаар 50 МВт байдаг. Өвлийн ид ачааллын үеэр хэрэглээ нэмэгдэж, уг хязгаараас давсан онцгой нөхцөл үүсвэл Ховд аймгийн Цахилгаан түгээх салбараас аймгийн хэмжээнд оройн 17:00–21:00 цагийн хооронд долоо хоногийн долоон өдөр, баталсан хуваарийн дагуу тодорхой байршлуудад цахилгаан хязгаарлалт хийх юм. Энэ талаар Ховд аймгийн Цахилгаан түгээх салбарын ерөнхий инженер Н.Ням-Эрдэнэ мэдээллээ.

Мөн 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт эхлэх бөгөөд үүнд гэр хорооллын айл өрхүүд хамрагдана. 220 В-ын хэрэглэгч сард 700 кВт.ц, 380 В-ын хэрэглэгч 1,500 кВт.ц хүртэл цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт эдлэх юм.

Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хоёр тарифт ухаалаг тоолууртай байх шаардлагатай. Өмнө нь хөнгөлөлтөд хамрагдаж байсан хэрэглэгчид 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө цахилгаан эрчим хүчний өр төлбөрөө 100 хувь барагдуулсан байх ёстой аж. Хөнгөлөлт 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл