khovd.mn

Энхээгийн Уртнасан Ховд аймгийн засаг даргын орлогчоор томилогдлоо.

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа захирамж гаргаж Э.Уртнасанг “Засаг даргын орлогч”-оор томиллоо. Өнөөдөр /2024.11.06/ Засаг даргын орлогчийг чөлөөлж, томилсон захирамжийг танилцуулж ажил хүлээлцсэн байна. Аймгийн Засаг дарга М.Амарсанаа: Миний хувьд 2012-2016 онд Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Засаг дарга болон иргэд олон нийтийн төлөө зөв бодлого шийдвэр гаргахаас эхлээд ажлын ачаалалтай бас өндөр хариуцлагатай ажил. Энэ […]

0
351
Энхээгийн Уртнасан Ховд аймгийн засаг даргын орлогчоор томилогдлоо.

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа захирамж гаргаж Э.Уртнасанг “Засаг даргын орлогч”-оор томиллоо.

Өнөөдөр /2024.11.06/ Засаг даргын орлогчийг чөлөөлж, томилсон захирамжийг танилцуулж ажил хүлээлцсэн байна.

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа: Миний хувьд 2012-2016 онд Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Засаг дарга болон иргэд олон нийтийн төлөө зөв бодлого шийдвэр гаргахаас эхлээд ажлын ачаалалтай бас өндөр хариуцлагатай ажил. Энэ ачааг Э.Уртнасан үүрч чадна гэсэн бүрэн итгэл байгаа учраас орлогчоороо томиллоо гэдгээ онцлоод ажлын амжилт хүслээ.

Э.Уртнасангийн хувьд 2012 оноос хойш Үенч сумын Засаг даргаар гурван удаа томилогдон ажилласан. Мөн аймгийн ИХ-ын төлөөлөгчөөр удаа дараа сонгогдсон. Тиймээс төр, засгийн бодлогыг анхан, дунд шатанд нь хэрэгжүүлэх, орон нутгийн иргэдийн ажил, амьдралыг сайн мэдэх төрийн болон улс төрийн ажлын туршлагатай юм байна.

Аймгийн Засаг даргын орлогчийн ажил хүлээлцэх үйл ажиллагаанд ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцов.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл