УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайханы санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл мэнд – эрхэм баян” аяны эхний ээлж амжилттай болж, Улаанбаатар хотоос ажилласан нарийн мэргэжлийн эмч нарын баг Ховд аймгийн 12 сумын иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийлээ.
Аяны хүрээнд эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд, дотор болон дотоод шүүрэл, зүрх судас, дүрс оношилгоо, мэдрэлийн чиглэлээр нийт зургаан төрлийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлж, давхардсан тоогоор 7,000 иргэнийг хамруулсан байна.
Үзлэг, оношилгооны үр дүнд 522 шинэ тохиолдлыг илрүүлж, 187 иргэнийг Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд дараагийн шатны үзлэг, оношилгоонд хамрагдахаар илгээжээ. Мөн 59 иргэнийг Улаанбаатар хотын төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт хандах шаардлагатай гэж үзэн, холбогдох зөвлөгөө, чиглэл өгчээ.
Энэхүү аян нь алслагдсан сум, багийн иргэдэд нарийн мэргэжлийн эмчийн тусламж, үйлчилгээг орон нутагт нь хүргэх, өвчлөлийг эрт илрүүлэх, шаардлагатай эмчилгээ, оношилгоонд цаг алдалгүй хамруулах боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм.






















Хариулт (0 )