Хэргийг эргэн сануулбал 2022 он 04 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар өөрийнхөө дугуй алга болсон хэрэгт 13 настай охиныг буруутгаж цагдаагийн хэсэг дээрээ аваачиж, хэрэг тулгаж, гавлаж, эрүүдэн шүүсэн байж болзошгүй хэрэг гарсан.
Уг хэргийг АТГ, болон Ховд аймгийн Прокурорын газар хуулийн хүрээнд шалгасан юм. Улмаар эрүүгийн хэргийн тусгай ангийн 21,12 дахь зүйл ангиар эрүүгийн хэрэг нээж яллагдагчаар татаж Ховд аймгийн прокурор яллах дүгнэлтийг нь шүүх рүү шилжүүлсэн юм. Тэгвэл энэ оны 07 дугаар сарын 08-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон байна. Энэ үеэр хуралдаанд оролцсон прокурорын зүгээс яллагдагч Б.Мөнхбаатарыг “Хүүхдийг цагдаагийн байранд гавтай хонуулсан” гэх үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа гэж үзээд эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар нэмж ял сонгох шаардлагатай гэж үзээд хэргийг буцаах тайлбарыг гаргаснаар шүүх уг хэргийг прокурорт буцаасан байна.
Эрүүгийн хэргийн тусгай ангийн 21.12 дахь зүйл ангиар 1-5 жилийн хорих ял эсхүл таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай юм байна.2022.10.03
Хариулт (0 )