khovd.mn

Газрын ховор элементийг урантай холбоод байдаг. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

Б.Пүрэвдорж: Газрын ховор элементийг урантай холбоод байдаг. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Б.Пүрэвдорж: Зөвхөн Улаанбадрах суманд байгаа Зөөвч Овоо дээр энэ ажлын хэсэг ажиллаад дуусна. Бусдаар Мянгад сумын Халзан бүргэтэй бол шал өөр тусдаа асуудал юм. Манай сайтын сурвалжлах баг Улаанбаатар хотод Төрийн ордонд ажиллаж байна. Бид УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой Халзан бүргэтэй […]

0
270
Газрын ховор элементийг урантай холбоод байдаг. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

Б.Пүрэвдорж: Газрын ховор элементийг урантай холбоод байдаг. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

Б.Пүрэвдорж: Зөвхөн Улаанбадрах суманд байгаа Зөөвч Овоо дээр энэ ажлын хэсэг ажиллаад дуусна. Бусдаар Мянгад сумын Халзан бүргэтэй бол шал өөр тусдаа асуудал юм.

Манай сайтын сурвалжлах баг Улаанбаатар хотод Төрийн ордонд ажиллаж байна. Бид УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой Халзан бүргэтэй төсөлтэй холбоотой тодруулга мэдээллийг авлаа.

Халзан бүргэтэй, Уран хоёр бол шал ондоо зүйл. Өөрөөр хэлбэл энэ чинь газрын ховор элемент болон уран хоёр тэс огдоо бүтээгдэхүүн. Харин цацрагийн идэвхи нэгэнд нь их, нөгөөд нь бага байдаг ийм зүйл.

Өнөөдөр УИХ-аар Цөмийн энергийн тухай хууль орж байна. Хэрэв энэ хууль батлагдах юм бол

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байгаа Зөөвч Овоо гэдэг гэрээ батлагдах юм бол тавхан хувийн АМНАТ авах гээд байгаа юм. Тэгхээр миний ахалж байгаа тэр ажлын хэсэг бол энэ цөмийн энергийн хуулинд өөрчлөлт оруулаад 15-19 хувийн АМНАТ /Ашигт малтмалыг нөөц ашигласны төлбөр/ авхаар буюу Монголын баялаг, Монголд үлдээх зорилготой ажлын хэсэг байгаа юм.

Намайг үндэсний аюулгүй байдлын 3 гишүүн буюу Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга Улаан бадрахын Зөөвч-Овооны гэрээг ахалж ажиллаач гэж хүссэн.

Энэ ажлын хэсэг зөвхөн Улаанбадрах суманд байгаа Зөөвч Овоо дээр энэ ажлын хэсэг ажиллаад дуусна. Бусдаар Мянгад сумын Халзан бүргэтэй бол шал өөр тусдаа асуудал юм.

Газрын ховор элемент бол стратегийн бүтээгдэхүүн. Үүнийг олборлох нь хэрэгтэй. Гэхдээ олборлох асуудлыг МУ-ын Засгийн газраас дэмжиж байгаа, мөрийн хөтөлбөрт орсон гэхээс илүүтэй тухайн нутагт амьдарч байгаа иргэдэд мэдээлэл өгч, зөв ойлголт өгч байж явах ёстой асуудал. Түүнээс дураараа хандаж болохгүй.

Хэрэв манай улс газрын ховор элемент экспортолдог орон болж чадвал бид том тоглогч болж чадна гэсэн үг. Хятад улс газрын ховор элементүүдийг ялгаад авч чадаж байгаа учраас дэлхийд том тоглогч болоод байна.

Газрын ховор элемент зөвхөн Халзан бүргэтэй дээр байдаг юм биш олон газарт илэрцүүд байдаг.

Ц.Туваан сайд нэг албан бичиг гаргасан байна лээ. Гэхдээ Ц.Туваан сайд дураараа шийдэхгүй. Танхимын зарчимаар ажиллах ёстой. Ялангуяа орон нутгийн сонгуулийн өмнө энэ бичгийг гаргасан нь манай орон нутгийн сонгуульд Ардчилсан намын журмын нөхдийн хувьд хүнд цохилт болох байсан. Энэ асуудалд зарим гишүүд гаргаж тавьсаны үр дүнд иргэд ойлголттой болсон гэж бодож байгаа.

Ховдоос сонгогдсон гишүүдийн хувьд МАН-ын 3 гишүүн байгаа. Тухайн гишүүдээс та өөрөө энэ талаар асууж, өөрсдийн байр суурийг сонсох нь зөв байх.

Би Аюулгүй байдлын байнгын хорооны гишүүн биш. Гэхдээ энэ хуулийг байнгын хорооны гишүүд АМНАТ-ыг нэмэх тал дээр 100 хувь санал нэгтэй байна.

Манай МАРДАЙ-н ураны ордыг ОХУ эзэмшдэг байсан. Эмэйлт Майнз гэдэг компани 2,3 ураны ордыг ашигладаг. Бас хувь хүнд хэд хэдэн орд байна. Эдгээрийг их гүрэн тохиролцоод ашиглах боломжтой.

Газрын ховор элементийг урантай холбоод байдаг. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл