khovd.mn

Ховд аймгийг 25 цэцэрлэг, 35 сургууль буюу нийт 60 байгууллага 104 сая 600 гаруй мянган төгрөг цуглуулж өгчээ

Боловсролын газрын ойн арга хэмжээтэй холбоотойгоор дунджаар цэцэрлэг тус бүр нэг сая төгрөг, сургуулиуд тус бүр хоёр сая төгрөг шилжүүлжээ. Ховд аймгийн Боловсролын газрын 70 жилийн ойн арга хэмжээтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгүүдээс хэдий хэмжээний мөнгө төвлөрүүлснийг тус байгууллагын санхүүч Д.Энхбаяраас тодрууллаа. Тэрээр ойн арга хэмжээтэй холбоотойгоор нийт 104 сая 619 мянга 500 төгрөг сургууль, цэцэрлэгүүдээс […]

0
213
Ховд аймгийг 25 цэцэрлэг, 35 сургууль буюу нийт 60 байгууллага 104 сая 600 гаруй мянган төгрөг цуглуулж өгчээ

Боловсролын газрын ойн арга хэмжээтэй холбоотойгоор дунджаар цэцэрлэг тус бүр нэг сая төгрөг, сургуулиуд тус бүр хоёр сая төгрөг шилжүүлжээ.

Ховд аймгийн Боловсролын газрын 70 жилийн ойн арга хэмжээтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгүүдээс хэдий хэмжээний мөнгө төвлөрүүлснийг тус байгууллагын санхүүч Д.Энхбаяраас тодрууллаа.

Тэрээр ойн арга хэмжээтэй холбоотойгоор нийт 104 сая 619 мянга 500 төгрөг сургууль, цэцэрлэгүүдээс төвлөрсөн талаар мэдээлэв.

Тус мөнгө нь Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 25 цэцэрлэг, 35 сургууль буюу нийт 60 байгууллагаас шилжиж ирсэн байна.

Д.Энхбаярын хэлснээр, нэг багш, ажилтнаас хэдий хэмжээний мөнгө цугларсныг нарийн хэлж мэдэхгүй байгаа бөгөөд байгууллагууд мөнгийг нэгтгэн шилжүүлсэн аж.

Мөн түүний мэдээлснээр, цэцэрлэгүүдээс тус бүр нэг сая төгрөг, сургуулиудаас тус бүр хоёр сая төгрөг шилжүүлсэн байна.

Тэрээр дээрх мөнгийг сайн дурын үндсэн дээр цуглуулсан бөгөөд ойн арга хэмжээ цуцлагдсантай холбоотойгоор буцаан шилжүүлсэн гэж тайлбарлав.

Харин тус байгууллагын зүгээс дээрх мөнгийг буцаан шилжүүлсэн талаарх дансны хуулга болон холбогдох санхүүгийн баримтыг танилцуулаагүй юм.

Иймээс уг мөнгийг яг ямар шийдвэр, зохион байгуулалтын хүрээнд цуглуулсан, багш, ажилчдаас сайн дурын үндсэн дээр өгсөн эсэх, мөн нийт төвлөрүүлсэн 104.6 сая төгрөгийг бүрэн буцаан шилжүүлсэн эсэхийг холбогдох баримтаар нягтлах шаардлагатай байгаа билээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл