khovd.mn

Т.Бат-Өлзий: Манай сурагчдын эрх зөрчигдөж байгаа эсэхийг үзье гэхээр оруулдаггүй

“Өв соёлын гялбаа” ТББ-ын дэргэдэх дотуур байранд дийлэнх нь Ховд аймгийн Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн сурагчид амьдарч байна. Тус байгууллагатай холбоотой хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэх асуудлаар ажиллаж буй хамтарсан багт Ховд аймгийн ЕБС-ийн хоёрдугаар сургуулийн захирал Т.Бат-Өлзий багтсан байна. Дотуур байрны нөхцөл байдал болон тус сургуулийн сурагчид уг байранд амьдарч байгаа эсэх талаар Т.Бат-Өлзийгөөс […]

0
84
Т.Бат-Өлзий: Манай сурагчдын эрх зөрчигдөж байгаа эсэхийг үзье гэхээр оруулдаггүй

“Өв соёлын гялбаа” ТББ-ын дэргэдэх дотуур байранд дийлэнх нь Ховд аймгийн Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн сурагчид амьдарч байна.

Тус байгууллагатай холбоотой хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэх асуудлаар ажиллаж буй хамтарсан багт Ховд аймгийн ЕБС-ийн хоёрдугаар сургуулийн захирал Т.Бат-Өлзий багтсан байна.

Дотуур байрны нөхцөл байдал болон тус сургуулийн сурагчид уг байранд амьдарч байгаа эсэх талаар Т.Бат-Өлзийгөөс тодруулахад:

Тэрээр, “Боловсролын сайдын тушаалаар хүүхэд хамгааллын багийн ахлагч, сургуулийн захирал, нийгмийн ажилтан зэрэг 8-9 хүний бүрэлдэхүүнтэй баг хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан дотуур байрны хүүхдүүдийн судалгааг гаргадаг. Нийгмийн ажилтан анги удирдсан багш нараас мэдээлэл авдаг. Тэр үеэр 19 эмэгтэй хүүхэд байгаа гэсэн мэдээлэл авсан.

Өнгөрсөн оны энэ үеэр манай сургуулийн нийгмийн ажилтан хүүхдүүд аюулгүй орчинд байгаа эсэхийг шалгахаар ажил үүргийнхээ хүрээнд ирсэн. Гэтэл зөвшөөрөл шаардлагатай, гадны хүн оруулахгүй гэсэн шаардлага тавьсан тул орж чадаагүй. Харин өнгөрсөн жил хөвгүүдийн дотуур байранд гурван удаа очсон.

Бид цахим орчинд гарсан мэдээллийг үзээд хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа юм биш биз гэсэн үүднээс ирсэн. Гэтэл биднийг албан бичигтэй ирэхийг шаарлаж байна. Манай сургуулийн хүүхдүүд эцэг, эхийн зөвшөөрөлтэй амьдарч байгаа байх гэж ойлгож байгаа. Тиймээс хүүхдүүдийн аюулгүй байдлыг шалгах үүднээс ирсэн” гэв.

Түүний хэлснээр улсын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд хүүхдүүдийн аюулгүй байдлыг шалгахдаа ходбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авах шаардлагагүйгээр, шаардлагатай тохиолдолд гэнэтийн байдлаар шалгалт хийдэг байна.

Мөн “Өв соёлын гялбаа” ТББ-ын эрэгтэй хүүхдийн дотуур байранд Ховд аймгийн ЕБС-ийн хоёрдугаар сургуулийн 15 сурагч амьдардаг байгаа юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард Жаргалант сумын хүүхэд хамгааллын баг тус дотуур байранд ажиллах үеэр эмэгтэй хүүхдийн байр руу нэвтрүүлээгүй боловч эрэгтэй хүүхдийн дотуур байранд нэвтрүүлсэн байна. Тухайн үед гаднын хүн зөвшөөрөлгүй нэвтрүүлэхгүй гэсэн шаардлага тавьсан талаар мэдээллээ.

Ховд аймгийн ЕБС-ийн хоёрдугаар сургууль нийт 1060 сурагчтай бөгөөд тэдний 632 нь казах хүүхэд байдаг. Мөн тус дотуур байранд амьдарч буй зургаан сурагч Баян-Өлгий аймгаас шилжин ирсэн хүүхдүүд амьдардаг байна.

Ийнхүү хүүхдийн эрх, аюулгүй байдалтай холбоотой асуудлаар хамтарсан баг ажиллаж байх үед дотуур байранд нэвтрэхэд албан бичиг шаардаж, мэдээллийг хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан өгөх тухай шаардлага тавьсан нь анхаарал татаж байгаа юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл