2020 онд Ховд аймгийн Дөргөн, Дуут, Цэцэг сумдад орчин үеийн шаардлага хангасан шинэ “Соёлын төв”-үүд баригдаж ашиглалтанд орсон. Дөргөн сумын соёлын төвийн тухайд тохижилтгүй хоосон заал танхимыг хүлээж авч байсан цаг сайхан. Тэгвэл богино хугацаанд дотоод тохижилтын ажлыг бүрэн шийдвэрлэж тав тухтай орчныг бий болгож чаджээ. Тухайлбал: Номын сан, музей, тайз, цонхный хөшиг, авжуур, гэрэл чийдэн, ширээ сандал, уншлагын танхим гээд бүгдийг цогцоор нь шийдвэрлэж чадсан байна. Ингэхдээ төсвийн мөнгө харахгүй, нутгийн сайхан сэтгэлт хүмүүсийн хандив тусламжаар бий болгож чаджээ. Хөдөөд соёлын үрийг тарих, ард иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлээр соёлын төвийн зүгээс тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлсээр ирсэн байна. Тийм ч учраас төрийн ажлыг хийхэд сэтгэл хэрэгтэй гэдгийн тод жишээг эндээс харж болохоор байна.
Хариулт (0 )