khovd.mn

Ерөнхий сайд Н.Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакитай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакитай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Ерөнхий сайд Айчи муж 2026 оны Азийн XX наадмыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргээд, Монгол Улсын тамирчин, ОУХМ С.Жамбалжамц дугуйн спортын төрөлд хүрэл медаль хүртсэн амжилт гаргасныг онцоллоо. […]

0
11
Ерөнхий сайд Н.Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакитай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакитай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Ерөнхий сайд Айчи муж 2026 оны Азийн XX наадмыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргээд, Монгол Улсын тамирчин, ОУХМ С.Жамбалжамц дугуйн спортын төрөлд хүрэл медаль хүртсэн амжилт гаргасныг онцоллоо. Мөн Монголын баг тамирчдын оролцоо өндөр байгааг тэмдэглэв.

Талууд Монгол, Японы “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд бүхий л чиглэлд гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.

Монгол, Японы ард түмэн элгэмсэг, дотно харилцаатай бөгөөд хүн хоорондын нандин нөхөрлөл нь хоёр орны харилцааны үнэт өв, баялаг болохыг онцлов. Мөн Айчи мужид оршин сууж буй 1,000 орчим монгол иргэний хууль ёсны эрхийг хамгаалахад анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүсэв.

Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол, Японы бизнес эрхлэгчдийг холбох, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, худалдаа, технологи, инновац, үйлдвэрлэл, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг өргөн хүрээний салбарт харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх суурийг бүрдүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэн хэлэв.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл