Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “АИЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд оролцож буй Монгол Улсын баг тамирчидтай /2026.09.28/ уулзлаа.
Энэ удаагийн наадамд Монгол Улсаас 300 орчим тамирчин спортын 31 төрөлд хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөж байна.
Дугуйн спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртсэнд Ерөнхий сайд баяр хүргэж, баг тамирчдадаа цаашдын уралдаан, тэмцээнд нь амжилт хүслээ.
Тэрбээр тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо далбааг мандуулж, Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулдаг тамирчдаараа монголчууд бахархдагийг онцлоод, Монгол түмнийхээ итгэл, уухайн түрлэгээс урам авч, улам их амжилт гаргахыг баг тамирчдадаа хүслээ.
Мөн Засгийн газар спортын салбар, тамирчдаа дэмжин ажиллахаа илэрхийлж, спортын салбарын ажилтнууд болон Монгол Улсын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын цалин, Лос-Анжелесын олимп, паралимпэд бэлтгэх үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэхээр 2027 оны улсын төсвийн төсөлд тусгасныг онцолж байлаа.






















Хариулт (0 )