khovd.mn

Татвар, хураамжийн хэмжээнд оруулах өөрчлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Татвар, хураамжийн хэмжээнд оруулах өөрчлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа Ховд аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаанаар татвар, хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Уг асуудлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын саналыг авч, олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Татварын газар, Автотээврийн төв хамтран татвар, хураамжийн хэмжээнд […]

0
30
Татвар, хураамжийн хэмжээнд оруулах өөрчлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Татвар, хураамжийн хэмжээнд оруулах өөрчлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа

Ховд аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаанаар татвар, хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Уг асуудлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын саналыг авч, олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Татварын газар, Автотээврийн төв хамтран татвар, хураамжийн хэмжээнд оруулах өөрчлөлтийн талаар иргэдийн санал, хүсэлтийг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр дараах асуудлыг авч хэлэлцэв. Үүнд:

* Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулах;
* Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах;
* Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээнд өөрчлөлт оруулах.

Тухайлбал, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг тээврийн хэрэгслийн төрөл, марк болон бусад үзүүлэлтээс хамааран 60 хүртэл хувиар нэмэгдүүлэх санал боловсруулжээ.

Хэлэлцүүлгийн үеэр иргэд татварын хэмжээг шууд нэмэгдүүлэхээс илүүтэйгээр шат дараатай нэмэгдүүлэх санал гаргасан байна. Мөн замын хураамж болон бусад холбогдох татвар, төлбөрийн орлогыг замын арчлалт, засварын ажилд хэрхэн зарцуулж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөх шаардлагатайг иргэд хэлж байлаа.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Батсайханы мэдээлснээр, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг 2010 онд тогтоосноос хойш 16 жилийн дараа шинэчлэн тогтоох санал боловсруулж байгаа аж. Уг саналыг 2026 оны эдийн засгийн нөхцөл байдал болон холбогдох судалгаанд үндэслэн боловсруулсан байна.

Ховд аймгийн ИТХ-аас автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/06 дугаар тогтоолоор баталсан бөгөөд уг хэмжээ одоог хүртэл мөрдөгдөж байна.

Татварын хэмжээг шинэчлэх үндэслэл нь Захиргааны ерөнхий хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор татварын хэмжээг шинэчлэн тогтоож, холбогдох шийдвэрийг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх эрх зүйн шаардлага үүссэнтэй холбоотой аж.

Одоогоор иргэдээс саналыг цахим болон бусад хэлбэрээр авч байгаа бөгөөд аймаг, сумын иргэд, аж ахуйн нэгж, тэр дундаа уул уурхайн компаниуд санал хэлэлцүүлэгт оролцох боломжтой юм.

Иргэдийн санал, хүсэлтийг нэгтгэн, холбогдох асуудлыг энэ сард болох ээлжит ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл