МОРХЫН АМАРСАНАА ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДЛОО
Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын АНХДУГААР хуралдаан 2024.10.25-ны өдөр болж, Ховд аймгийн Засаг даргад АН-ын бүлгээс төлөөлөгч Морхын Амарсанааг нэр дэвшүүлж, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилсан юм.
Тэгвэл Монгол улсын ерөнхий сайдын 2024 оны 11 дүгээр сарын 01-ны 101 дугаар захирамжаар Ховд аймгийн Засаг даргаар Морхын Амарсанааг томилжээ.
М.Амарсанаа нь 2024 оны орон нутгийн сонгуульд баг хамт олноо амжилттай удирдаж, ялалт байгуулсан юм. Мөн 2012-2016 онд Ховд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан туршлагатай.
Түүний хувьд:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
🔸1980-1990 Ховд аймгийн 2 дугаар 10 жилийн ЕБС
🔸1990-1992 Оросын Холбооны улсын ОРЁЛ хотын Техник мэргэжлийн сургууль
🔸1996-2000 МУИС Олон улсын харилцааны дээд сургууль Орос, Англи хэлний багш орчуулагч
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
🔸2002-2006 онд “Хөрс сервис” ххк-д ерөнхий менежер
🔸2006 онд Хар ус нуурын байгалийн цогцолборын газрын хамгаалалтын захиргааны дарга
🔸2007-2008 онд “Хөрс авто сервис” ххкд ерөнхий менежер
🔸2009 оноос Ховд аймгийн Ардчилсан намын дэд дарга
🔸2012-2016 онд Ховд аймгийн Засаг даргын орлогч
🔸2012-2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч
🔸2023 оны 10 сараас Ховд аймгийн ардчилсан намын даргаар ажиллаж байна.
ГАВЪЯА ШАГНАЛ
🔸2015 онд төрийн дээд шагнал Алтан гадас одон
Хариулт (0 )