Яруу найрагч М.Отгонбаярын “Цаг хугацааг гоодохуй” номын нээлт боллоо
Ховд аймгийн Дуут сумаас төрөн гарсан, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн нэрт яруу найрагч М.Отгонбаярын “Цаг хугацааг гоодохуй” хэмээх зургаа дахь номын нээлт өнөөдөр буюу 4-р сарын 24-нд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт боллоо.
Уг номын нээлтийг Ховд аймгийн Нийтийн төв номын сан, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын байгууллагууд хамтран зохион байгуулжээ.
Тэрээр уран зохиол, шүлэг, яруу найраг туурвиж 30 гаруй жилийн турш уран бүтээлээ туурвиж байна. 2006 онд түүний анхны ном болох “Нил гийх үүр” хэвлэгдэн гарч байсан бол өнөөдөр “Цаг хугацааг гоодохуй” хэмээх зургаа дахь номоо уншигч олондоо өргөн барьж байна.
Төрөлх нутаг Ховд аймагтаа номын нээлтээ хийж буй нь тухайн бүтээлд нутгийн аж байдал, соёл, уул усны гоо үзэсгэлэн, түмэн олны сэтгэлийн илэрхийлэл шингэсэнтэй холбоотой юм.
Энэхүү ном нь 200 гаруй хуудастай бөгөөд 2020 оноос хойш зургаан жилийн хугацаанд бичсэн шилдэг шүлэг, яруу найргийн бүтээлүүдээс бүрджээ.
“Цаг хугацааг гоодохуй” номыг Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт Б.Догмид болон яруу найрагч Х.Нямхишиг нар редакторлож, уншигчдын хүртээл болгоход бэлэн болгожээ.






















Хариулт (0 )