khovd.mn

“Тефис Майнинг” ХХК 2026 онд Ховд аймагт байгаль орчны чиглэлээр олон ажил хэрэгжүүлжээ

Зүүн Хөшөөтийн нүүрсний ордын чиглэлд ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг “Тефис Майнинг” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 2026 онд Ховд аймгийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хэд хэдэн ажил хэрэгжүүлжээ. Тус компанийн энэ онд хийж гүйцэтгэсэн ажлуудаас дурдвал: Тодруулбал, Дарви сумын Мөрөн багийн “Музангийн хөндий”, Цэцэг сумын Хажинга багийн “Бэрийн улаан”, “Өндөр индэртийн […]

0
26
“Тефис Майнинг” ХХК 2026 онд Ховд аймагт байгаль орчны чиглэлээр олон ажил хэрэгжүүлжээ

Зүүн Хөшөөтийн нүүрсний ордын чиглэлд ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг “Тефис Майнинг” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 2026 онд Ховд аймгийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хэд хэдэн ажил хэрэгжүүлжээ.

Тус компанийн энэ онд хийж гүйцэтгэсэн ажлуудаас дурдвал:

Тодруулбал, Дарви сумын Мөрөн багийн “Музангийн хөндий”, Цэцэг сумын Хажинга багийн “Бэрийн улаан”, “Өндөр индэртийн овоо” зэрэг нийт гурван байршилд зэрлэг амьтдын идэш тэжээл, амьдрах орчны нөхцөлийг сайжруулах зорилгоор биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.

Мөн Цэцэг сумын “Улаан толгой” хэмээх газарт бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн нийт 3 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ.

Түүнчлэн “Сутай хайрхан” уулын тахилга, ёслолтой холбогдуулан Цэцэг сумын Засаг даргын хүсэлтийн дагуу нэг километр зам засварлах ажлыг гүйцэтгэсэн байна.

Байгаль орчныг хамгаалах, усны эх үүсвэрийг хадгалж хамгаалах чиглэлээр ч тодорхой ажил хийжээ. Тухайлбал, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны санаачилгаар зохион байгуулсан “Булагийн өдөр” арга хэмжээг ивээн тэтгэж, Цэцэг сумын “Экологи” клубын сурагчдын дунд зохион байгуулсан үйл ажиллагаанд хамтран оролцсон байна.

Түүнчлэн Дарви сумын Дэлгэр багийн нутаг дэвсгэрт байрлах “Зэгэстийн булаг”-ийн эхийг хашиж хамгаалах ажлыг хийж гүйцэтгэн, хамгаалалтын байгууламжийг холбогдох талуудад хүлээлгэн өгчээ.

Харин байгаль орчны боловсролыг нэмэгдүүлэх хүрээнд Ховд аймгийн Байгаль орчны газраас ирүүлсэн саналын дагуу Дарви, Цэцэг, Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн зургаан бүлгийн 150 гаруй сурагчдад уул уурхайн үйл ажиллагаа болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр сургалт зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллажээ.

Ийнхүү “Тефис Майнинг” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчныг хамгаалах, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, усны эх үүсвэрийг хамгаалах, экологийн боловсролыг дэмжих чиглэлээр орон нутагт хамтран ажиллаж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл