khovd.mn

Америк цэргүүд олдоогүй тул Японы засгийн газар эрлийн ажиллагааг зогсоолоо

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн шөнө Японы эргийн ойролцоо сургуулилалт хийж байхдаа АНУ-ын зэвсэгт хүчний FA-18 сөнөөгч онгоц, KC-130 шатахуун цэнэглэгч онгоц агаарт хоорондоо мөргөлдөж сүйрсэн билээ. Шатахуун цэнэглэгч онгоцонд тэнгисийн цэргийн таван алба хаагч явсан нь ослын дараа сураггүй болоод байв. Харин сөнөөгч онгоцны хоёр нисгэгч аврагдсан боловч тэдний нэг 28 настай ахмад Жахмар Ресилард […]

0
368
Америк цэргүүд олдоогүй тул Японы засгийн газар эрлийн ажиллагааг зогсоолоо

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн шөнө Японы эргийн ойролцоо сургуулилалт хийж байхдаа

Шатахуун цэнэглэгч онгоцонд тэнгисийн цэргийн таван алба хаагч явсан нь ослын дараа сураггүй болоод байв. Харин сөнөөгч онгоцны хоёр нисгэгч аврагдсан боловч тэдний нэг 28 настай ахмад Жахмар Ресилард сүүлд нас барсан юм.

Осол гарсан өдрөөс хойш Япон дахь АНУ-ын зэвсэгт хүчин, Японы Өөрийгөө Хамгаалах Зэвсэгт хүчин, Японы эргийн харуулын алба хамтран Кочи мужийн Мурото хошуунаас өмнө зүгт 100 км зайтай Номхон далайн усанд эрлийн ажиллагаа явуулжээ.

Өнөөдөр Японы батлан хамгаалах яам сураггүй болсон цэргүүдийг олох найдлага тасарсан тул эрлийн ажиллагааг зогсоож байгаагаа зарласан байна.

Хоёр онгоц Японы баруун бүсийн Ямагучи мужийн нутагт оршдог АНУ-ын тэнгисийн цэргийн агаарын баазад харьяалагддаг байжээ. АНУ-ын арми уг ослыг дөрвөн түвшний ангиллаас “А” ангилалд буюу хамгийн ноцтой хохирол учруулсанд тооцсон байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл