“Бат дайчин” ХХК 2019 онд агаарын бохирдлыг бууруулах төслөөс 150 сая төгрөгийн зээлийг авсан байдаг. Тус ХХК агаарын бохирдлыг бууруулах хамгийн оновчтой аргыг хэрэглэж яндангүй сууц барих ажлыг эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл гал түлж утаа гаргадаг байдлыг таслан зогсоох зорилгоор энэ ажлыг эхлүүлсэн тухай тус ХХК-ийн захирал н.Очирбат ярилаа. Төслийн хүрээнд 80 айлын сууцыг шинээр барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна. Хамгийн хямд үнээр залуу гэр бүлүүдийг сууцжуулах ажлыг зоригтойгоор эхлүүлснээр тус ХХК-ийн барьсан сууцанд нэн ялангуяа залуучууд ихэвчлэн захиалга өгч байгаа юм байна. Яндангүй сууц нь агаарын бохирдлыг саармагжуулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Харин энэ төрлийн төслөөс зээл авсан иргэн аж ахуй нэгж, компаниудаас төслөө хамгийн үр дүнтэй, бодитоор хэрэгжүүлж буй нь одоогоор
“Бат дайчин” ХХК болоод байгаа юм. Харин бусад төслүүд хаагуур яаж хэрэгжээд байгаа нь иргэд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ. Хэрэв “Бат дайчин” ХХК-д дахин төсөл олгогдвол энэ төслөө цаашид амжилттай хэрэгжүүлэх бүрэн боломжтойг онцолоо.
2022.01.27
Хариулт (0 )