khovd.mn

Баян-Өлгийчүүд Төрийн наадмын түрүү хүртсэн Улсын мэргэн харваачаа хөсөр хаяжээ.

Энэ жилийн улсын баяр наадмын Үндэсний сурын харваанд Баян-Өлгий аймгийн Алтай сумын харваач Монгол улсын гоц харваач Н.Алтансүх түрүүлж “Улсын мэргэн” цол хүртсэн. Улсын мэргэн цол хүртээд буй Н.Алтансүх эхээс арвуулаа,эхнэр хүүхдийн хамт түрээсийн байранд амьдардаг юм байна. Сурын спорт нь тасралтгүй бэлтгэл сургалт хийж байж амжилтанд хүрдэг спортын төрөл учир тогтмол ажил эрхлэх боломжгүй. […]

0
3671
Баян-Өлгийчүүд Төрийн наадмын түрүү хүртсэн Улсын мэргэн харваачаа хөсөр хаяжээ.

Энэ жилийн улсын баяр наадмын Үндэсний сурын харваанд Баян-Өлгий аймгийн Алтай сумын харваач Монгол улсын гоц харваач Н.Алтансүх түрүүлж “Улсын мэргэн” цол хүртсэн.

Улсын мэргэн цол хүртээд буй Н.Алтансүх эхээс арвуулаа,эхнэр хүүхдийн хамт түрээсийн байранд амьдардаг юм байна. Сурын спорт нь тасралтгүй бэлтгэл сургалт хийж байж амжилтанд хүрдэг спортын төрөл учир тогтмол ажил эрхлэх боломжгүй. Тэрээр зав чөлөөгөөрөө таксинд явж, амьдралаа залгуулдаг аж.

Баян-Өлгийн удирдлагууд ганц Улсын мэргэнээ өнөөдрийг хүртэл хүлээж авч уулзаагүй, тоохгүй байгаа гэх мэдээлэл ирэв. 2 жилийн өмнө Б.Серик Улсын заан болоход Баян-Өлгийчүүд аймаг даяараа хөдөлж, төрийн албан хаагчид нь 1 өдрийн цалингаа хандивлаж малчин өрх бүр 1 мал хандивлаж баяр наадмыг нь сүртэй тэмдэглэж байж. Аймгаас нь төрсөн ганц Урианхай Монгол Улсын мэргэндээ гар сарвайлгах нь битгий хэл хүлээж авч уулзаагүй юм байна.

Н.Алтансүх нь Баян-Өлгий аймгаас төрөн гарсан Үндэсний сурын 11 дэхь Улсын мэргэн аж.Баян-Өлгийчүүд Улсын мэргэнээ хэрхэн яаж хүндэтгэхийг харах л үлдлээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл