khovd.mn

ИТХ-ын дарга З.Эрхбаяр дэд бүтцийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

ИТХ-ын дарга З.Эрхбаяр Хороодын гишүүдийн хамт дэд бүтцийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж байна. Ховд аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан энэ сарын 25-ны өдөр болж, төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулж, хурлын даргаа сонгосон. Тэгвэл Ховд аймгийн ИТХ-ын дарга Зуноровын Эрхбаяр Хороодын өдөрлөгийг зохион байгуулах удирдамжийг гаргажээ. ИТХ-ын хороодын гишүүд өдөрлөгийн хүрээнд хариуцсан чиг үүргийн дагуу […]

0
203
ИТХ-ын дарга З.Эрхбаяр дэд бүтцийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

ИТХ-ын дарга З.Эрхбаяр Хороодын гишүүдийн хамт дэд бүтцийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж байна.

Ховд аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан энэ сарын 25-ны өдөр болж, төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулж, хурлын даргаа сонгосон.

Тэгвэл Ховд аймгийн ИТХ-ын дарга Зуноровын Эрхбаяр Хороодын өдөрлөгийг зохион байгуулах удирдамжийг гаргажээ.

ИТХ-ын хороодын гишүүд өдөрлөгийн хүрээнд хариуцсан чиг үүргийн дагуу холбогдох байгууллагуудын үйл ажиллагаа, орон нутгийн өнөөгийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах зорилготой юм.

Өнөөдөр (2024.10.28) Дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн хорооны гишүүд Ховд Дулааны станц ТӨХК, Бадамлах дөл ХХК, Шим Ус ОНӨААТҮГ, Ховд Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Шинэ Ховд ОНӨААТҮГ, аймгийн ГХБХБГ гэсэн 6 байгууллагын үйл ажиллагаатай танилцаж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл