khovd.mn

Мөст сумаас ирж өвөлжсөн айлын үхэрнээс хоёр толгойтой тугал төржээ

Хоёр толгойтой тугалын эзэн нь Ховд аймгийн Мөст сумын малчин бөгөөд Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багийн нутагт хоёр жил өвөлжсөн. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Ховд аймгийн Жаргалант суманд хоёр толгойтой тугал төрсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархсан. Удалгүй Ховд аймгийн Жаргалант сумын мал эмнэлэг ирж авсан байна. Энэ талаар Ховд.мн сайтын сурвалжлах баг Ховд аймгийн […]

0
59
Мөст сумаас ирж өвөлжсөн айлын үхэрнээс хоёр толгойтой тугал төржээ

Хоёр толгойтой тугалын эзэн нь Ховд аймгийн Мөст сумын малчин бөгөөд Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багийн нутагт хоёр жил өвөлжсөн.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Ховд аймгийн Жаргалант суманд хоёр толгойтой тугал төрсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархсан. Удалгүй Ховд аймгийн Жаргалант сумын мал эмнэлэг ирж авсан байна.

Энэ талаар Ховд.мн сайтын сурвалжлах баг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторийн эрхлэгч Ч.Алтансүхээс тодрууллаа.

Тэрээр тайлбарлахдаа: Ховд аймгийн Мөст сумын харьяат малчин айл Мянгад сумын Гахайт багт хоёр жил өвөлжсөн. Хоёр толгойтой тугал төрүүлсэн үхэр тухайн газар байхдаа хээлтсэн гэсэн үг. Харин Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт тугалласан.

Тухайн үед малын эзэн Мөст сумын мал эмнэлэг рүү утасдаж зөвлөгөө авсан байсан. Мал нь Жаргалант сумын нутаг дэвсгэрт тугалласан тул Ховд аймгийн Мал эмнэлгийн газар 2026 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авсан.

Мал эмнэлгийн газар нь шим ус судлал, халдварт өвчний нян судлал, хүнсний ариун цэвэр, эмийн үлдэгдэл, хор судлал гэсэн таван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Хоёр толгойтой төрөх нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Манай байгууллага тоног төхөөрөмж, ажиллах хүчний хомсдолоос шалтгаалан судлах боломжгүй тул өмнө нь Улаанбаатар хот руу явуулж шинжлүүлдэг байсан.

Өнгөрсөн оны байдлаар 5 дээж явуулснаас тодорхой түвшинд цацрагийн идэвхжил илэрсэн гэсэн хариу гарсан. Энэ онд хоёр дахь тохиолдол бүртгэгдээд байна.

Эхний тохиолдол нь 2026 оны 3 дугаар сарын дунд үед Ховд аймгийн Мянгад суманд ам, духны ясны хөгжилгүй, ам хамар нийлсэн хурга гарсан бөгөөд Улаанбаатар хот руу явуулж шинжлүүлсэн.

Одоогоор тухайн тугалыг Улаанбаатар хот руу явуулаагүй. Учир нь төв лабораторийн тоног төхөөрөмж эвдэрсэн тул засвар хийгдэхийг хүлээнэ. Мөн төв лабораторийн тоног төхөөрөмж шаардлага хангахгүй байгаа тул гадаадын хөндлөнгийн лабораториор шинжилгээ хийлгэх саналыг манай байгууллага Мал эмнэлгийн ерөнхий газарт тавьж байсан.

2021 оноос хойш ийм төрлийн мэдээлэл бүртгэгдэж байна.

Бид хойрго хандаагүй, хуулийн хүрээнд ажиллаж байна.

Мэргэжлийн байгууллагаас түрүүлж тухайн тугалыг иргэнд хүлээлгэн өгсөн асуудал нь малын эзний шийдэх асуудал юм. Зарим иргэд Халзанбүргэдтэй холбон тайлбарлаж байгаа ч шинжилгээ хийгдээгүй тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй хэмээн тайлбарлав.

Гэсэн хэдий ч ийм тохиолдолд шуурхай, бэлэн ажиллах шаардлагатай атал Ховд аймгийн төв талбай орчимд байсан уг тугалын талаар дуудлага өгснөөс хойш хэдэн цагийн дараа очиж авсан нь мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд анхаарах шаардлагатайг харуулж байна.

Зарим эх сурвалжын мэдээлснээр ургийн гажигтай төрсөн гэх тугалны эзэн малчин нь Ховд суманд өвөлжсөн гэх мэдээлэл ч байгаа юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл