Н.Тэгшбаяр: Халзан бүргэтэй орд бол хэн нэгэн авч ирээд тарьчихсан өвс ногоо биш. Тэр бол Дэлхий үүсэхэд байгалаасаа л байсан. Түүнийг олборлосон ч эс олборлосон ч борооны усаар дамжин гол усруу урсаад орж байгаа.
Н.Тэгшбаяр: Халзан бүргэтэйг шинжлэх ухаан талаасаа эдийн засгийн ашигтай бол олборлох ёстой
Манай сайтын сурвалжлах баг Улаанбаатар хотод Төрийн ордонд ажиллаж байна. Бид Физикийн ухааны доктор, Цөмийн энергийн газрын дарга асан Норовын Тэгшбаяраас газрын ховор элемент, ураны талаар тодрууллаа.
Газрын ховор элемент болон уран бол Мендлевийн үелэх систэмд байдаг жирийн л нэг элементүүдийн нэг. Бусад элементээс ялгаатай тал нь Уран бол цацраг идэвхит чанартай. Харин газрын ховор элемент нь цацраг идэвх чанартай ч байна, цацраг идэвх чанаргүй ч байна.
Халзан бүргэтэй орд бол хэн нэгэн авч ирээд тарьчихсан өвс ногоо биш. Тэр бол Дэлхий үүсэхэд байгалаасаа л байсан. Түүнийг олборлосон ч эс олборлосон ч борооны усаар дамжин гол усруу урсаад орж байгаа.
Шинжлэх ухаан талаасаа бол эдийн засгийн ашигтай бол олборлох ёстой гэдэг байр суурьтай байсан.
Миний хувьд баруун бүсд 126 хүнээс ганц доктор УИХ-д нэр дэвшсэн. Би иргэдэд үнэнийг л хэлсэн.
Би бол Монгол орны ундны усан дахь уран, хүнд элементийн чиглэлээр доктор хамгаалсан хүний хувьд шинжлэх ухааны үндэстэй хэлэх шаардлагатай.
Тухайн орчны ус бол тухайн орчны ямар эрдсийн хуримтлал байна, түүний толь болдог. Хэрвээ тэнд уран их байвал газрын гүнийх нь ус уран ихтэй байдаг. Газрын ховор элемент ихтэй бол гүний ус нь газрын ховор элемент ихтэй байдаг.
Өөрөөр хэлбэл тухайн газрын доор байгаа ус бол тухайн газар нутгийнх нь ямар эрдсийн хуримтлалтай вэ гэдгийг тодорхойлж өгдөг.
Газрын гүнийх нь усыг шинжлээд алт ихтэй ус гарвал тэнд алтны орд байх боломжтой, мөнгө ихтэй гарвал мөнгө байх боломжтой, газрын ховор ихтэй байвал газрын ховор байх боломжтой. Гол нь олборлоход эдийн засгийн ашигтай юу гэдэг асуудал байгаа.
Тийм учраас Халзан бүргэтэйн ордыг ашиглах нь бүс нутагтаа ч хэрэгтэй. Дэлхий нийтэд газрын ховор бөгөөд эрэлттэй байгаа, өндөр технологи газрын ховор элементээс хамаарч байгаа. Ийм үед газрын ховор элементийг олборлуулахгүй байгаа нь ухаалаг биш хэрэг болж байна.
Дэлхийн ховор элементийн зах зээл Хятад улсаас хамаарч байгаа. Бид Хятад улстай дүүцэхүйц газрын ховор элементийн нөөцтэй хэрнээ үүнийг өөрөө ч ашиглахгүй, өрөөлд ч ашиглуулахгүй, хортой гэж ярьж ПР хийсэн хүний үгэнд ороод яваад байгаа нь ухаалаг биш гэж үзэж байна.
Хариулт (0 )