Оюутан хүүхдүүдийн биед халдаж зодож буй багшийн камерын бичлэг ил болсон билээ.
Баян-Өлгий аймаг дахь “Пазилет” ТББ-ын Ховд дахь салбарын “Мирас” дотуур байрны багш юм байна.
Зодсон гэх багш Н-ээс утсаар тодрууллаа.
Тухайн хоёр оюутан чөлөө зөвшөөрөл авалгүй хоёр хоногоор гадуур явж алга болсон.
Би биеэ барьж чадаагүй, тухайн үед яаснаа бараг санахгүй байгаа, уур хүрээд гар хүрсэн миний буруу гэлээ. Уг асуудлаар түүнийг өнөөдөр цагдаагийн байгууллагаас дуудаж байцаалт авч, шалгаж эхэлжээ.
Уг асуудалтай холбоотойгоор тухайн багшийг ажлаас нь чөлөөлсөн юм байна.
Тэд оюутан суралцагчдад нууцаар шашны үйл ажиллагаа явуулдаг байж болзошгүй байгаа юм.






















Хариулт (0 )