khovd.mn

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ:5 дугаар сарын 5, 8, 12-ны өдрүүдэд зарим газраар хур тунадас орно

Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв-өөс мэдээлснээр 2026 оны 5 дугаар сарын 4-нөөс 13-ны өдрүүдийг хамарсан 10 хоногийн урьдчилсан төлөв гарч. Энэ хугацаанд 5 дугаар сарын 5, 8, 12-ны өдрүүдэд зарим газраар хур тунадас орох төлөвтэй. Салхины хувьд 5 дугаар сарын 5, 7, 10-ны өдрүүдэд баруун өмнөөс секундэд 5–10 метр, зарим газраар секундэд […]

0
93
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ:5 дугаар сарын 5, 8, 12-ны өдрүүдэд зарим газраар хур тунадас орно

Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв-өөс мэдээлснээр 2026 оны 5 дугаар сарын 4-нөөс 13-ны өдрүүдийг хамарсан 10 хоногийн урьдчилсан төлөв гарч.

Энэ хугацаанд 5 дугаар сарын 5, 8, 12-ны өдрүүдэд зарим газраар хур тунадас орох төлөвтэй.

Салхины хувьд 5 дугаар сарын 5, 7, 10-ны өдрүүдэд баруун өмнөөс секундэд 5–10 метр, зарим газраар секундэд 12–14 метр хүрч ширүүсэх бөгөөд Алтайн салбар уулсаар секундэд 16–18 метр хүрч салхилах төлөвтэй байна. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4–9 метрийн хурдтай салхилна.

Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +12…+17 градус дулаан байх бол бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна. Харин 5-ны өдөр ихэнх нутгаар сэрүүхэн байх төлөвтэй.

Агаарын чанарын индексийн хувьд цэвэр, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй түвшинд байна.

Урт хугацааны төлөвөөр 5 дугаар сарын хоёрдугаар 10 хоногийн эхэн, гуравдугаар 10 хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх магадлалтай. Мөн хоёрдугаар 10 хоногийн дунд болон гуравдугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсч, шороон шуурга шуурах нөхцөл бүрдэх төлөвтэй.

Харин 5 сарын олон жилийн дунджаар нутгийн хойд хэсгээр агаарын температур олон жилийн дундажтай ойролцоо, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй бөгөөд хур тунадасны хэмжээ нийт нутгаар олон жилийн дундажтай ойролцоо байх юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл