khovd.mn

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ариунтөмөр нь иргэний тав тухтай амьдрах эрхийг зөрчсөөр байна

Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг “Ариун шүд” шүдний эмнэлэг орон сууцны нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй өргөтгөл барьсан гэх асуудал үүсээд байна. Тодруулбал, Ховд аймгийн иргэн Ц.Гэнэндарамын хүсэлтийн дагуу Ховд.мн сайтын сурвалжлах баг тус асуудлаар сурвалжиллаа. “Ариун шүд” эмнэлэг нь 20 орчим жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд тухайн үед 62 дугаар байрны оршин суугч Ц.Гэнэндарамын […]

0
1245
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ариунтөмөр нь иргэний тав тухтай амьдрах эрхийг зөрчсөөр байна

Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг “Ариун шүд” шүдний эмнэлэг орон сууцны нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй өргөтгөл барьсан гэх асуудал үүсээд байна.

Тодруулбал, Ховд аймгийн иргэн Ц.Гэнэндарамын хүсэлтийн дагуу Ховд.мн сайтын сурвалжлах баг тус асуудлаар сурвалжиллаа.

“Ариун шүд” эмнэлэг нь 20 орчим жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд тухайн үед 62 дугаар байрны оршин суугч Ц.Гэнэндарамын эцэг эхээс эмнэлгийн захирал Б.Ариунтөмөр нь “шинэ бизнес эхлүүлж байгаа тул эмнэлгийнхээ хаягыг танай байрны тагтан дээр түр байршуулж болох уу” хэмээн зөвшөөрөл хүсчээ. Ингэхдээ сар бүр 30 мянган төгрөг төлнө гэж амласан ч одоог хүртэл уг төлбөрийг огт өгөөгүй байна.

Мөн тус эмнэлэг нь нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр өргөтгөл хийж, подвалын агааржуулалтын хоолойг нь хааж хоёр өрөө барьсан байна. Үүний улмаас тухайн айл руу гурван удаа хулгай орж аргаа ядахдаа тухай айл хамгаалалтын торон хашлага хийхэд хүрчээ.

Эмнэлгийн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан сар бүр ариутгал хийдэг ч агааржуулалтын шугам хаагдсан тул дээд давхарын айлуудын тагтаар химийн бодисын үнэр орж ирдэг болжээ. Түүнчлэн салхи шуурганы үед хог хаягдал өргөтгөлийн дээвэр дээр бөөгнөрч, оршин суугчдад хүндрэл учруулж байгаа аж.

Иргэн Ц.Гэнэндарам энэ асуудлаар удаа дараа шаардлага тавьсан ч бодитой арга хэмжээ аваагүй бөгөөд Б.Ариунтөмөр утсыг нь блоклосон байна.

“Ариун шүд” эмнэлгийн хаягийг саяхан буулгасан аж.

Тэрээр “манай гэр бүлийг хаяг буулгасан гэх шалтгаанаар нэр бүхий хүмүүс олон нийтийн сүлжээ болон утсаар сүрдүүлж” байгааг ярилаа.

Энэ асуудлаар Ховд аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллагуудад хандаж, шүүхэд өргөдөл гаргасан байна.

Б.Ариунтөмөр нь “Ариун шүд” эмнэлгийн захирал бөгөөд Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч юм. Иргэдээ төлөөлж гарсан төлөөлөгчийн хувьд амин хувиа хичээж, бусдын эрхэнд ноцтой зөрчиж буй энэ үйлдэлд нь хариуцлага тооцох ёстой билээ.

Ховд.мн уг асуудлыг үргэлжлүүлэн сурвалжилна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл